Иран ам.доллараар гүйлгээ хийхээ зогсоов

Ираны эрх баригчид гадаад орнуудтай арилжаа хийхдээ ам.доллараар тооцоо хийхээс татгалзжээ. Үүнээс хойш тус улс гадаад түншүүдтэй гэрээ байгуулахдаа өөр аль нэг валют сонгон хэрэглэхээр болсныг Ираны Төвбанкны орлогч захирал Голям Али Камьяб өгүүлсэн байна. Тухайлбал, юань, евро, туркийн лира, рубль, Өмнөд Солонгосын вон зэрэг валютыг гадаад худалдаандаа ашиглах гэнэ. Үүнээс гадна Ираны эрх баригчид бусад валютыг хэрэглэх боломжийг судалж, зарим нэг оронтой гэрээ байгуулахаар зэхэж байгааг Төвбанкны захирал хэлжээ. Орос, Хятадын тал зарим арилжаандаа ам.доллараас татгалзахаар төлөвлөснөө өнгөрсөн оны есдүгээр сард мэдэгдсэн. Гэвч юань чөлөөтэй хөрвөдөггүйгээс зарим бэрхшээл тулгарах магадлалтай гэнэ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)