Гранд мед эмнэлэг ард түмний санал асуулгаар Шилдэг эмнэлгээр шалгарлаа

         Монголын бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбооноос төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын оны шилдгүүдийг шударгаар тодруулан нийгэмд алдаршуулах зорилготой “BEST OF MONGOLIA” олон нийтийн санал асуулга 2014 оны 12 сарын 1-31-ний өдрийн хооронд нэг сарын хугацаатай явагдаж 2014 оны 12 сарын 31-ны 12 цагт өндөрлөсөн юм. Энэхүү  санал асуулгад 68 номинацид 1300 орчим байгууллага өрсөлдөж, давхардсан тоогоор нэг сая орчим хэрэглэгч саналыг өгч шилдгүүдийг тодрууллаа.

 

         Оны шилдэг эмнэлэг номинацид Улсын хоёрдугаар төв эмнэлэг, УБ Сонгдо, Ачтан-Элит, Баянгол эмнэлэг гэх мэт улсын болон хувийн бусад эмнэлгүүдэд иргэд санал өгсөн байна. Үүнээс Гранд мед эмнэлэг тэргүүлж 2014 оны шилдэг эмнэлэг боллоо. Гранд мед эмнэлэг нь нуруу нугасны мэс засал, үений мэс засал, үений дурангийн оношилгоо, ерөнхий мэс засал, эмэгтэйчүүд, сэргээн засах уламжлалт эмчилгээ, дүрс оношилгоо, клиникийн лаборатори, дурангийн оношилгоо, диабетийн төв, арьс харшил, нүд, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн мэс засал, шүд, дотрын бүх чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.

 

        Гранд мед эмнэлэг нь оношилгоо, эмчилгээндээ орчин үеийн өндөр хүчин чадал бүхий техник технологийг нэвтрүүлэн олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг тав тухтай тохилог орчинд үзүүлэн ажиллаж байна. Гранд мед эмнэлгийн Монгол - Солонгос эмч нарын хамтарсан баг нуруу нугасны мэс засал, үений мэс заслыг дэлхийн стандартад нийцсэн, ямарч нян бактери нэвтрэх боломжгүй вакуум хагалгааны өрөөнд хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан олон улсын стандартын дагуу амжилттай хийж байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • zochin (180.235.187.10)

    2015-01-27

    Emchilgeendee bish eldev reklam bolson baishin sav tavilga mayagt n tulbur avch bga gemeer yum bilee. Yahav reklamdah durtai 9911ner turiin batalgaa gedeg shiig emnelegt hevtehed hurtel ner tur huudug humuust bol mungiin tuugaad hevtuuleed bhad bas l onoj harsan uilchilgee bnle

  • (202.70.38.186)

    2015-01-27

    Ard tumen gej heniig heleed bn ve Avilgachdiig ard tumen geed bn u amidraliinhaa tuluu zutgej talhnii mungunuusuu iluu garahgui bga irgedee doromjlood bn u

  • аригбех (43.242.243.67)

    2015-01-27

    Ард тумний нэр барьж тэнэгтэхээ болиоч 10 хоноход 2500000 авдаг эмнэлэгт иргэд яг очиж хаоагдаач

  • (180.235.184.119)

    2015-01-27

    yg ard tumnii sanal asuulga uu te, ard tumen ene emnelgeer uilchuuleed bna u te.