Ф.В.Штайнмайер: Освенцимыг Улаан арми чөлөөлсөн

Германы Гадаад хэргийн сайд Ф.В.Штайнмайер “Освенцимыг Улаан арми чөлөөлсөн. Оросын хувьд энэ өдөр тун чухал гэдэгт итгэлтэй байна” хэмээн “Бильд” сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Тэрбээр энэ сарын 27-ны өдөр Германы хувьд ичгүүр, гутамшгийн өдөр гэж үзсэн байна. Ф.В.Штайнмайер “Герман улс Холокост болон Польш, хуучин ЗХУ зэрэг бусад улсын сая сая хүний эсрэг үйлдсэн гэмт хэргээ хүлээдэг” гэжээ. Польшийн Гадаад хэргийн сайд Гжегож Схетын тус улсын радиод өгсөн ярилцлагадаа Освенцимийн хорих лагерийг Украины нэгдүгээр фронт буюу украины цэргүүд чөлөөлсөн тухай ярьсан юм. Үүний хариуд Оросын Төрийн Думын гишүүд болон Гадаад хэргийн сайд С.Лавров Польшийн сайдыг түүхийн баримтыг гуйвуулж, амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг гутаалаа хэмээн шүүмжилсэн мэдэгдэл гаргажээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (183.81.169.22)

    2015-01-27

    tegeed europiin ulsuud odoo orosuudiig uzej chadahgui yumaa, germanchuudiig shutsen humuus, manai mongol zaluuchuud ch gesen german tsergiin malgai umsuul,yur ni natsist ain ,yugaa ch duuraih geed baigaan

  • buurai (92.226.191.160)

    2015-01-27

    holboot oros ulsiin negdsen ***** gej baisanaas ukrain dan gantsaar daind jvaagui tegeed ts ukrain bie daasan undesten ts bish tuuhiin survalj bitsigt kieviin oros gej baidag

  • Билэгт (112.72.13.253)

    2015-01-27

    Нээрэн л түүхийг гуйвуулсан байна даа Украйны 1-р фронтод тэр үеийн оросын бүх л үндэстэнүүд байсан байх даа. Украйны 1-р фронт гэдэг нь газар зүйн хувьд л украйнд байлдаж байсан оросын армийн нэгдэлүүдийг нэрлэсэн нэршил гэж бодож байна

  • (43.242.243.237)

    2015-01-27

    Тэгсэн Тэгсэн. Байгуулалцаад харин дараа нь...