Коби Брайнт мэс ажилбарт орно гэж Лэйкерсийн зүгээс мэдэгдлээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны Лос Анжелес Лэйкэрс багийн зүгээс Коби Брайнтыг баруун мөрөндөө мэс засалд орно хэмээн мэдэгдлээ. Ингэснээр Кобигийн улирал дуусч байна хэмээн эх сурвалжууд бичиж байна.

 

Манай цагаар ирэх Пүрэв гарагт Лэйкэрст 19 дэх улиралдаа тоглож байгаа Коби Брайнт баруун мөрөндөө мэс засал хийлгэнэ гэдгийг өнөөдөр өглөө Лэйкэрсийн зүгээс мэдэгдлээ. Коби өнгөрсөн 7 хоногт Нью Орлеанс багийн эсрэг тоглож байхдаа баруун мөрний булчингаа тасалсан.Түүнийг мэс ажилбарт орсны дараа хэзээ эргэн ирэхийг нь зарлана гэж байгаа ч дасгалжуулагч Байрон Скотт улирлын үлдсэн тоглолтуудад түүнийг оролцуулахгүй нь тодорхой юм. Коби НБА-д авсан оноо авалтаараа бүх цаг үеийн 3р байранд бичигдэж байгаа, Тэрээр ийнхүү 3н улирал дараалан хүндхэн бэртлүүдийг авч байна. 2013 онд Коби ахиллесийн шөрмөсөө таслан плэй-офф-ын тоглолтыг өнжиж байсан бол өнгөрсөн улирал зүүн өвдгөө гэмтээхээс өмнө ердөө 6 тоглолтонд л оролцсон билээ.

 

Энэ нь Лос Анжелисийн багийнханд таагүй мэдээ болж байна. Учир нь Коби 17 дахь удаагаа бүх оддын тоглолтонд сонгогдоод байсан бөгөөд өрнөд бүсийн гараанд гарах байсан. Тэрээр энэ улирал 22.3 оноо, 5.7 самбар, 5.6 оновчтой дамжуулалр дунджлж байсан юм. Кобиг оролцох боломжгүй болсон болохоор одоо Жеимс Харде, Клэй Томпсон 2-ын нэг нь хамгаалагчын байрлалд дорнод бүсийн гараанд гарах юм. Харин Коби НБА-д энэ улирал авч байгаа цалингаараа 1т бичигдэж байгаа.Тэрээр энэ жил 23.5 сая долларын цалин авч байгаа бол ирэх улирал 25 саяын гэрээтэй байгаа билээ.

 

Үргэлжлэлийг ЭНД дарж үнэ үү

Эх сурвалж: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)