Баянгол Фалконс эмэгтэй супер лигийг тэргүүлж эхэллээ

Эмэгтэй үндэсний супер лигийн энэ өдрийн эхний тоголт 3 дараалан хожил байгуулаад байсан МУИС Ирвэсүүд өнгөрсөн улирлын Спрайт лигийн аварга Баянгол Фалконс багуудын хооронд боллоо. Фалконс багийн хувьд уг тоглолт 2-р тойргын эхний тоглолт байсан бол Ирвэсүүд сүүлийн тоглолтондоо ШУТИС Шаркс багийг хожоод байсан юм. Улмаар лигийн 3 хожилтой тэргүүлэгчдийн эгнээнд 2-р байранд хамт бичигдэж байсан багуудын тулаан эхнийБаянгол Фалконс багуудын хооронд боллоо. Фалконс багийн хувьд уг тоглолт 2-р тойргын эхний тоглолт байсан бол Ирвэсүүд сүүлийн тоглолтондоо ШУТИС Шаркс багийг хожоод байсан юм. Улмаар лигийн 3 хожилтой тэргүүлэгчдийн эгнээнд 2-р байранд хамт бичигдэж байсан багуудын тулаан эхний 3 үе тун өрсөлдөөнтэй өнгөрсөн. Гэхдээ шийдвэрлэх үед 4 нь ч ОУХМастеруудаас багаа бүрдүүлсэн Баянгол Фалконс 71-51-ээр 20 онооны зөрүүтэй өрсөлдөгчөө буулган авч улирлын 4 дэх хожлоо байгуулан эмэгтэй үндэсний супер лигийг тэргүүлж эхэлсэн юм. Фалконсчуудаас энэ өдөр төвийн тоглогч А.Мөнхсувд 18 оноо 12 самбараар багаа тэргүүлсэн бол түүнд ОУХМ Д.Ганзул 15 оноо, Б.Солонго 14 оноо М.Чимэддолгор 10 оноо 5 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэсэн. Харин улирлын 3 дахь хожигдлоо хүлээсэн Ирвэсүүдээс Б.Болор-эрдэнэ 14 оноо 11 самбар Ш.Өнөрмаа 13 оноо 5 самбар авсан байна. 

 

 

Эх сурвалж: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)