Өвөрмонгол малчин эсэргүүцлээ илэрхийлж, амиа хорложээ

Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн Абаг сумын малчин Төмөр сумынхаа захиргааны гадаа өөрийгөө боомилсон тухай “Ройтерс”-ээс мэдээлжээ. Малчин эр бэлчээрийг нь хууль бусаар булаан авсныг эсэргүүцэж ийн амиа хорлосныг Өвөрмонгол дахь Хүний эрхийн мэдээллийн төвөөс(ӨМХЭМТ) мэдэгдсэн аж. Төмөр нь 45 настай бөгөөд өнгөрсөн долоо хоногт Абаг сумынхаа захиргааны хашаанаас боомилсныг төрөл төрөгсдийнх нь нэг баталсан гэнэ. Тэрбээр хэдэн жилийн турш орон нутгийн захиргааны үйл ажиллагааг эсэргүүцэж, “Ядуусыг тэтгэх” хөтөлбөрийн хүрээнд хураан авсан газрыг нь эргүүлэн өгөхийг шаардаж байж. Харин Шилийн гол аймгийн захиргаанаас түүнийг амиа хорлосныг нь үгүйсгэжээ. ӨМХЭМТ-өөс Хөх хотод 300 орчим өвөрлөгч монгол иргэн газар нутгийг нь эргүүлэн өгөхийг шаардан жагссаныг мэдэгдсэн тухай “Ройтерс” өгүүлсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (103.9.88.18)

    2015-01-28

    Өвөр монголчуудын бэлчээрийн газрыг булааж болохгүй. Хятад хүмүүс шавар тагзандаа шавааралдан суудаг биз дээ

  • (202.72.243.130)

    2015-01-28

    яаж тэмцээд хятадууд даанч тоохгүй юм байхаа манайд эрх мэдэлд хүрсэн урд зүгийн хоьцтой зарим нөхдүүд уул усыг маань харыханд үнэгү йухуулаад зогсохгүй бүр онгон шүтэнтэй уулыг минь хүртэл ухуулах гээд дайрч байна хятад хүн нэг дайрвал зогсохгүй нь аюултай

  • (202.131.226.194)

    2015-01-28

    hujaa hasaguud mongoloos zailaaaa