“BMW”, “Volkswagen” компани цэнэглэх станцтай болно

Цахилгаан автомашин бидний амьдралд аажмаар нэвтэрч байна. Энэ хэрэглээг дагаж цэнэглэх станцын бизнес газар авчээ. Тухайлбал, энэ салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг “Tesla Motors” компани хүчтэй өрсөлдөгчидтэй болжээ. “The Verge” сайтад бичсэнээр “BMW” болон “Volkswagen” компани АНУ-д цахилгаан автомашин цэнэглэх сүлжээ станцаа байгуулахаар төлөвлөжээ. Улмаар 2015 онд АНУ-ын хэмжээнд 100 орчим цэнэглэх станц нээх аж. Эдгээр цэнэглэх станц нь “BMW i3”, “Volkswagen Golf е” загварын цахилгаан автомашиныг 20 минутын дотор 80 хувь хүртэл цэнэглэх гэнэ. Харин “Tesla Model S” загварыг 40 минутын турш цэнэглэхэд 80 хувийн цэнэг авдаг байна. Эх сурвалжаас үзэхэд, Германы автомашин үйлдвэрлэгч “BMW” болон “Volk- swagen” компани цэнэглэх станцныхаа сүлжээг өргөтгөхөөр “Charge Point”-тай хамтран ажиллахаар болжээ. Цэнэглэх станцыг цэцэрлэгт хүрээлэн, худалдааны төв зэрэг газарт байрлуулах юм. 

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)