Атланта Хоукс баг аваргын хэмжээний баг мөн үү?

Дорнод бүсэд ноёрхож байгаа Атланта Хоукс багийн хувьд 2014-2015 оны улирал хэний ч таамаглашгүй бас өөрсдийнх нь хувьд түүхэн амжилтын улирал болж байгаа билээ. НБА-н ямар ч мэргэжилтнүүд улирал эхлэхэд Атланта Хоукс багийг ингэж сайн амжилттай тэр тусмаа Атланта хотын түүхийн эзэд болж чадна гэдэг хэн ч итгээгүй биз. Харин ямар ч спортод, спорт сонирхогч, аналист, мэргэжилтнүүд гээд олон олон хүмүүс сайн амжилттай яваа баг руу түлхүү анхаарал хандуулдаг нь спортын бичигдээгүй хууль биз. Харин энэ удаа хүмүүс Атланта Хоукс багийг бас л нөгөө аварга авч чадах болов уу? гэсэн асуултуудыг тавьж эхэлсэн билээ. Энэ тал тал нэгэн сэтгүүлч "Хоукс багтай холбоотой тоо зүгээр л инээдтэй юм". Харин Хоукс багийн ахлах дасгалжуулагч Майк Буденхолзер нэгэн сэтгүүлчтэй нээлттэй ярилцлаа.

 

Танай багийг улирал эхэлж байхад энэ багийг тоодоггүй анхаарч хардаггүй байсан. Одоо харин эсрэгээрээ бүх хүмүүс танай баг руу анхаарал хандуулж байна. Та энэ тал дээр?

 

Мэдээж тэр бол тийм. Манай баг жирийн нэг баг байсан одоо харин супер хэмжээний баг болсон гэж хүмүүс ярьж байна. Энэ зүгээр л сагсанбөмбөг гэдэг спорт бас бизнес. Улирал эхлэхэд Кавальерс, Спөрс, Тандер, мөн тэрчлэн Уаррирос гээд шилдгүүдийг ярьж байсан. Тэр үед манайх хүнээр хэлэхийн бол жирийн нэг айлын хүүхэд байсан. Одоо харин гэнэт бажигчийн хүүхэд болсон юм шиг ярьцгааж байна. 

 

Та багийнхаа сайн амжилтын тухай яриач дургуйцахгүй бол шүү дээ?

 

Зүгээр л сагсанбөмбөг гэлтгүй бүх спортод хичээл зүтгэл, итгэл сэтгэл байхын бол ямар ч спортын төрөлд аижилт гаргана гэж боддог. Хүн нэг юмнаас залхдаг бол харин би сэтгүүлч нараас залхаж байна. Уучлаарай таныг хэлээгүй шүү./Инээв/ Яагаад гэвэл энэ хэдэн сэтгүүлч нар цаг үеээ олоогүй асуулт тавиад байдаг учираас тэр

 

Танай багийг бас Атланта Хоукс багийг аваргын хэмжээний баг мөн үү? гэж олон хүмүүс ярьцгааж байна лээ?

 

Тээр хэлж дуусаагүй байтал дахиад өнөөх аварга яригдаад эхэллээ шүү /Инээв/ Мэдээж аварга авах хүсэл эрмэлзэл бүх дасгалжуулагч тоглогч нарт байдаг нь лавтай надад ч бас бий. Ямар тэнэг хүн манайх энэ жил аварга авч чадахгүй юм байна гэж тоглох вээ дээ. Өмнөө зорилготой байж тэр зүйлдээ хүрнэ шүүдээ. Одоо энийг хэлэх нь эрт байна. Цаг үеийн байдлаасаа болж ямар ч баг аварга авч болно. 

 

Эцсийн нэг асуулт. Танай багийг 2 дахь Спөрс гэж хэлж байна лээ. Харин та юу гэж бодож байна?

 

Юу гэж бодох вээ дээ. Спөрс бол үнэхээр сайн баг. Наад асуултууд чинь манай багийг сайн яваад эхэлснээс хойш гарч эхэлсэн юм шиг байна лээ. Би наад асуултанд чинь нэг л зүйл хэлье. Спөрс бол Спөрс харин Хоукс бол Хоукс шд. Бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой. Бид Спөрс биш харин Атланта хотын Хоукс нэртэй баг байна шүү дээ /Инээв/ 

 

Нээлттэй ярилцсанд баярлалаа ноён Буденхолзер дасгалжуулагчаа 

 

Эх сурвалж: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)