В.Путин: Украины арми бол НАТО-ийн гадаад легион

Ерөнхийлөгч В.Путин“Бид Украины тухай их ярьдаг. Гэтэл тэнд хэн байлддаг билээ. Тэнд албан ёсны Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд байдаг нь үнэн боловч нэлээд хэсэг нь сайн дурын үндсэрхэг үзэлтэй батальонуудаас бүрддэг. Үнэн хэрэгтээ энэ бол арми биш. Харин НАТО-ийн гадаад цэргийн легион бөгөөд Украины үндэсний эрх ашгийн төлөө зүтгэдэггүй” хэмээн Москва дахь “Горный” их сургуулийн оюутнуудтай уулзах үеэрээ өгүүлжээ. Мөн тэрбээр“Киев дэх эрх баригчид зөрчилдөөнийг энхийн замаар зохицуулахын оронд эхлээд хууль сахиулах байгууллага, дараа нь улсын аюулгүй байдлыг хамгаалах байгууллага, эцэст нь армиа ашиглаж байна” гэжээ. Украины зүүн хэсэгт сүүлийн үед их буугаар харилцан галлах нь эрс нэмэгдэж, олон энгийн хүний амь нас эрсэдсэн. Тухайлбал, салан тусгаарлагчдыг Мариу-поль хот руу давших явцад тус хотын дүүрэг их бууны галд өртсөнөөс30 хүн амь насаа алдаж, 90 гаруй хүн шархадсан байна. Сөргөлдөгч талууд энэ хэрэгт харилцан нэгнээ буруутгасан. Үүний өмнө Украины тал Донецкийн нисэх буудлыг алдсаныхаа дараа давшилт өрнүүлж байх үед Донецкийн төвд их бууны сум дэлбэрч, троллейбусны буудал дээр байсан найман хүн амь насаа алдаж, 17 хүн хүндээр шархадсан юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (16)

  • zochin (67.176.156.230)

    2015-01-29

    mongolchuud daisnaa medne.

  • (180.235.178.98)

    2015-01-29

    Путин үнэхээр мундаг удирдагч үүнийг энд солиотой сэтгэгдэл бичигсэд мэдэж ав.Саяханы санал асуулгаар украйнчууд Путинийг 90 орчим хувь нь хүлээн зөвшөөрсөн байна билээ.

  • (202.179.11.202)

    2015-01-28

    unen soninii khudal medee

  • (202.179.11.202)

    2015-01-28

    unen soninii khudal medee

  • (202.179.11.202)

    2015-01-28

    unen soninii khudal medee

  • (180.235.187.48)

    2015-01-28

    undesnii erh ashigaa hamgaaldag huntei bolchihood hucaldaarai putin chadaj bna

  • (202.126.89.157)

    2015-01-28

    xydal ynen um yariad gyriigeed bdag tyremgii ivan mongoloos xol bgaasai

  • undesten (92.225.61.90)

    2015-01-28

    putinii zuv hervee salan tusgaarlah gesen humuusiig zund ni hajval ukrainii het undserheg uzelten banderuud tus mujid suugaa oros garaltai humuusiig aimaglan ustgana ene tuhaigaa elen dalangui jridag humuus

  • Монгол (112.72.13.133)

    2015-01-28

    Путиний зөв.

  • Өөөөөөөөө (203.194.114.96)

    2015-01-28

    ПУТИН БУЛААЖ АВСАН ГАЗРАА БУЦААГААД Л ӨГЧИХВӨЛ ЭНЭ БҮХ ЗҮЙЛ ДУУСАНА ШДЭЭ.

  • zochin (112.72.13.85)

    2015-01-28

    zygeer l hynii nutgiig ezlen tyremgiilehee bolichih putin

  • (202.170.67.182)

    2015-01-28

    энэ хүн эхлээд украинаас цэрэгээ гаргаад өгөөч ямарч элдэв долоон юум ярьдаг юум хэцүү юумаа

  • mnl (122.254.115.20)

    2015-01-28

    putin uragshaa.chi chadna

  • (202.55.191.76)

    2015-01-28

    Дуугай л хүний нутгаас цэргээ гаргачихаач Украинчууд чинь Оросын нутагт халдаагүй шүү дээ. Эх орноо хамгаалж байгаа Украинчуудыг муулах эрх Путинд байхгүй. Адольф Путлерээ түрэмгийлэлээ зогсоож дампуурч байгаа эдийн засгаа яаж өөдөн татахаа бод

  • (202.70.37.166)

    2015-01-28

    Шинэ үеийн Адольф путин. Түрэмгийлэгч дурак

  • (43.242.243.195)

    2015-01-28

    het davragsad