Хорт хавдрын эсийг шинжлэх төхөөрөмж бүтээжээ

Калифорнийн их сургуулийн нанотехнологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдээр удирдуулсан олон улсын эрдэм шинжилгээний баг өвчтөний цусан дахь хорт хавдрын эсийн шинжилгээ хийх шинэ төхөөрөмж боловсруулсан байна. Улмаар хорт хавдрын эс нь өвчтөний цусаар дамжин хавдар тархахыг тусгаарлах боломжтой гэнэ. Энэхүү төхөөрөмж нь харагдах байдлаараа кофе чанагч машиныг санагдуулам аж. “NanoVelcro nanowires” бичил схем нь хэмжээгээрээ шуудангийн марктай адил гэнэ. Уг төхөөрөмжөөр хорт хавдрын эсийг шинжлэхэд ердөө л хоёр мл цус шаардлагатай. Шинжилгээний үеэр хавдрын өвчин үүсгэгч эсүүд бичил схемийн “Velcro nanowires” хэсэгт наалдаж үлддэг байна.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)