ОУВС Украинд тусламж үзүүлэхэд бэлэн биш гэдгээ мэдэгдэв

ОУВС-ийн тэргүүн К.Лаггард Украинд нөхцөл байдал тогтворжтол тусламж үзүүлэхэд бэлэн биш гэдгээ Францын “Le Monde” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Тэрбээр ОУВС Украин дахь зэвсэгт мөргөлдөөн намар гэхэд зогсоно гэсэн таамаглалд үндэслэн 2014 оны хавар тусламжийн хөтөлбөрөө боловсруулж байс-ныг өгүүлсэн байна. Харин одоо тус байгууллага Украин дахь шинэчлэлийн хөтөлбөрийг дөрвөн жилийн хугацаатай болгон сунгаж, байгааг хэлсэн аж. Энэ хугацааанд Украин улс өмнө нь амласнаас арай их хэмжээний тусламж авах боломжтой боловч тухайн үеийн цэрэг, улс төрийн нөхцөл байдлаас бүх зүйл хамаарна гэдгийг К.Лаггард онцолсон бай-на. “Нөхцөл байдал тогтворжино гэж үзэж байна. Энэ хамгийн чухал. Украины ДНБ-ий 20 хувь эргэлзээтэй байхад ОУВС-ийн нэг ч түнш тусламжийн хөтөлбөрт оролцохгүй. Эдийн засаг, байлдааны нөхцөл байдал хоёрын харилцан уялдаа илт байна” гэжээ. Үүнээс гадна ОУВС-ийн тэргүүн Киевт гэрээ хэлцэл хийх боломжтой улстөрчид эрх мэдэлтэй болсон энэ үед Украины зүүн хэсэгт байлдааны ажиллагаа өрнөсөн талаар гомдоллосон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • mungu oli (87.212.144.225)

    2015-01-28

    http://TheWeeklyJob.com/?id=315100