Э.Уянга: Тамирчны ур чадварын тухай өгүүлсэн кинонд тоглолоо

Тив, дэлхийн тэмцээнүүдэд “Монгол” гэдэг нэрийг мандуулдаг тамирчин бүсгүйчүүд маань сүүлийн үед өөр салбарт хүч үзэх болжээ. Ихэвчлэн татами, дэвжээн дээр хардаг тэднийг ТV5 телевизээс зохион байгуулсан “Загварын ертөнцөд”, “Ододтой бүжиглэе” зэрэг цэнгээнт нэвтрүүлэгт оролцож, хэрхэн өөрчлөгдсөнийг уншигч та харсан болов уу. Тэгвэл энэ удаад олон улсын боксын рингэнд эх орныхоо нэрийг дуудуулсан олон улсын хэмжээний мастер, Ази тивийн аварга Э.Уянга дэлгэцийн бүтээлд тоглосон талаарх мэдээлэл цацагдах болсон. Боксын улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн түүнтэй утсаар холбогдож энэ талаар тодруулсан юм.

 

-Таныг кинонд тоглосон тухай мэдээлэл гарсан. Ямар дэлгэцийн бүтээлд тоглосон юм бэ?

 

-“Онч мэргэн” продакшны шинэ уран бүтээлийн нэгэн дүрд тоглолоо. Киноны зураг авалт өнгөрсөн оны долдугаар сард эхэлсэн. Ямар агуулгатай бүтээл болох, миний ямар дүр бүтээснийг киног үзээд мэдвэл илүү сонирхолтой байх.

 

-Найруулагч таныг кинондоо тоглуулахаар сонгосон юм чинь тамирчин хүнтэй холбоотой уран бүтээл гэж таамаглаж байна?

 

-Ерөнхийдөө тамирчны ур чадварын тухай өгүүлсэн кино болсон. Кинонд би Чимэгээ гэх бүсгүйн дүрийг бүтээсэн.

 

-Кинонд тоглох ямар санагдав?

 

-Амаргүй юм билээ. Гэхдээ тамирчин хүний талаар өгүүлсэн бүтээл болохоор бүтээсэн дүр маань надаас хол байгаагүй.

 

-Кино хэдийд нээлтээ хийх вэ?

 

-Энэ талаар сайн мэдэхгүй байна. Найруулагчаас асуувал илүү хариулт өгнө.

 

-“Онч мэргэн” продакшныг жүжигчин Н.Ялалт үүсгэн байгуулсан бил үү?

 

-Тийм ээ. Жүжигчин Н.Ялалтын продакшн.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.179.11.3)

    2015-01-30

    Алаан дэлгээл

  • (124.158.124.171)

    2015-01-30

    Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүүhttp://TheWeeklyJob.com/?id=326718 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа долларын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, Password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана шүү. http://TheWeeklyJob.com/?id=326718