ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагийн байдлаар

МОНГОЛ УЛСАД

 

Долоо хоногт 1435 хүн осол, гэмтэлд өртсөн байна 

 1 дүгээр сарын 20-ноос 27-нд 1435 хүн осол, гэмтэлд өртсөн байна. Үүний 59.2 хувийг эрэгтэйчүүд, 21.3 хувийг 0-15 насны хүүхэд эзэлж, 7.5 хувь нь хэвтэн эмчлэгдсэн бөгөөд 9.7 хувь нь согтуугаар өртжээ. Шалтгааныг харвал 39.7хувь нь хөл, гараа гэмтээсний улмаас, 12.7 хувь нь зам, тээврийн ослоос, 5.3 хувь нь түлэгдэлтийн улмаас хандсан байна. 

 

Эх сурвалж: ГССҮТ

 

 ДЭЛХИЙ ДАХИНД 

 

Эбола вируст халдварын 371 шинэ тохиолдол нэмэгджээ 

 2015 оны 1 дүгээр сарын 28-ныөдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 22161 хүн өвчилж, 8859(39%)нас барсан байна. 1 дүгээр сарын 21-ээс хойш 371 шинэ тохиолдол, нас баралт 168 хүнээр нэмэгджээ. 

 Нийт 846 эрүүл мэндийн ажилчид өртөж, 506 (59.8%) нас баралттай байна. 

 

Эх сурвалж: ДЭМБ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)