Зуны амралтаа зугаатай, оюунлаг өнгөрүүлцгээе

 

Цаг хугацаа харвасан сум шиг нисч удахгүй урин цаг хаалга тогших мөч ойртсоор. Улирлын шалгалт, төгсөлтийн баяр, ажлын байр гээд түмэн бодол толгойд эргэлдэж, зуны зугаатай өдрүүдийг  хаана өнгөрүүлэхээ төлөвлөж амжаагүй яваа  юм биш биз залуусаа. Тэгвэл танд “Target Consulting”  боловсрол , соёл, солилцооны төвийн зуны амралтаараа эрх чөлөөний орон АНУ-д аялж, амрах хөтөлбөрийг санал болгож байна. Монголын ирээдүй болсон зорилго, тэмүүлэлтэй залуучуудад мөрөөдлөө биелүүлэх боломжийг энэхүү хөтөлбөр олгодог юм. Магадгүй та Америкийн шилдэг их дээд сургуульд суралцаж, дэлхийн хэмжээний боловсрол эзэмшихийг хүсдэг л байх. Тэгвэл энэ мөрөөдлөө биелүүлэх эхний алхам нь яах аргагүй тухайн орны хэлийг сайтар эзэмших билээ. Тиймээс “Target Consulting”  компанийн зүгээс зуны амралтаараа англи хэлээ сайжруулж, олон орны найз нөхөдтэй болох, Америкийн шилдэг их дээд сургууль, соёл, ёс заншилтай танилцах хөтөлбөрийг хэрэгжүүлээд тав дахь жилтэйгээ золгож байна.  Цаг хугацаа, залуу нас хоёр нүд ирмэхийн зуур урсан оддог нь хорвоогийн жам. Заримдаа бид өрөөлийг байтугай өөрсдийгөө ч гүйцэд таньж мэдэхгүй тийм л завгүй нийгэмд аж төрж байна. Тэгвэл энэхүү зуны хөтөлбөрт хамрагдсанаар зөвхөн англи хэлээ сайжруулахаас гадна өөрийгөө таньж мэдэх, дотоод ертөнц рүүгээ өнгийж харах, бие дааж амьдрах, шийдвэр гаргах боломж олгодогоороо онцлогтой. Өнгөцхөн харахад зуны  гурван сарыг Америкт өнгөрүүлэх хөтөлбөр мэт харагдавч  тухайн оюутны амьдралаас олж авсан туршлагыг юутай ч харьцуулашгүй билээ. Өмнө нь Монголд байхдаа бодож байгаагүй зүйлээ хүний нутагт ажиллаж, амьдрахдаа ухаарах нь бий. Наанадаж, эх орноо хайрлах,  эргээд Америкийн шилдэг сургуульд суралцаж, Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах оргилсон их хүсэлтэй буцаж ирдэг нь нууц биш. Монголчууд “Мянга  сонсохоор нэг  үз” гэж ярьдаг. Оюутан залуус та бүхэнд АНУ-ын Тэнниси, Монтана, Нью-Иорк, Вашингтон ДС, Виржиниа, Флорида, болон Висконсин гэх мэт олон мужаас сонголтоо хийж, дэлхийн өнцөг булан бүрт салбартай McDonalds, Burger King, Pizza Hut, Best Western,  Believe or Not,   KFC зэрэг байгууллагуудад найз, нөхөд анги хамт олноороо ажиллах боломжийг олгож байна. Зуны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд 18 нас хүрсэн хөдөлмөр эрхлэх чадвартай, бакалавр  болон магистрын ангийн суралцагч, англи хэлний ярианы дунд төвшний мэдлэгтэй, эхний улирлын дүнгээ гаргасан байх шаардлага тавьдаг. Мэдээж, бүх зүйл шулуун дардан байна гэж байхгүй. Америкт очсоны дараа уугуул иргэдийн хурдан ярихыг  ойлгохгүй байх, гэр бүлийнхнийгээ санах, автобус, метроны чиглэлээ олохгүй байх зэрэг жижиг сажиг  бэрхшээл цөөнгүй  тулгардаг ч энэ бол  үүрдийн биш зуурдын асуудал билээ. Хэрвээ хөтөлбөрт хамрагдсан оюутан эрүүл мэнд, аюулгүй байдлын ямар нэгэн бэрхшээлтэй нүүр тулгарвал спонсор байгууллагууд нь цаг алдахгүй шуурхай шийдвэрлэдэг.Тэгэхээр оюутан та алдсан боломжийнхоо араас харамсч суухгүйн тулд зуны амралтаа үр бүтээлтэй, өнцөг булан бүрээс ирсэн үе тэнгийн найзуудтайгаа хөгжилтэй, дурсгалтай өнгөрүүлмээр байвал  олон жилийн туршлагатай, мэргэжлийн хамт олон болох “Target Consutling” залуучуудын боловсрол, соёл, солилцооны төвийг зориорой. Энэ байгууллагаар зуучлуулсан оюутнууд сэтгэл хангалуун байдаг нь хийх ажлаа гарын таван хуруу шигээ мэддэг мэргэжлийн хамт олонтой салшгүй холбоотой. 2013 онд тус байгууллагаар зуучлуулж Америкийн Тенниси мужид ажиллаж, амраад ирсэн  “Мандах бүртгэл” дээд сургуулийн оюутан Б.Бадамгэрэл энэ хөтөлбөрийн тухай ингэж ярилаа. Тэрбээр “Энэ хөтөлбөрт хамрагдсандаа маш их сэтгэл хангалуун байдаг. Хүний газар биеэ зөв авч явахаас эхлээд бусадтай хэрхэн харилцах, үйлчилгээний ажилтан ямар байх ёстой гэх мэт ирээдүйн амьдрал хэрэг болох олон туршлагыг хуримтлуулсан. Би “Westgate Smoky Mountain resort” гэх алдартай амралтын газар гайхалтай хамт олонтой ажиллаж байсан. Одоо ч гэсэн хамт олонтойгоо цахимаар байнгын харилцаа холбоотой байдаг”  гэсэн юм.  

 

Ө.Март: Манай хөтөлбөрт хамрагдсанаар Америкийн шилдэг сургуулиудтай танилцах боломжтой

 

“Target Consutling”  Залуучуудын боловсрол , соёл, солилцооны төвийн захирал Ө.Марттай Америкт ажиллаж, аялах хөтөлбөрийн талаар ярилцлаа.  

 

-Танай байгууллага оюутнуудад зуны амралтаараа ажиллаж, аялах хөтөлбөрийг санал болгож байгаа. Энэ жилийн хувьд юугаараа онцлог байгаа вэ?

 

-Манай байгууллагын зүгээс энэ жил маш олон шинэлэг боломжийг оюутнуудад санал болгож байгаа. Үүний нэг бол манай хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад Америкийн шилдэг 100 сургуулийн 5-6-гаар нь зочилж, дэлхийд тэргүүлэгч америк сургалтын орчинтой өөрийн биеэр танилцах үүд хаалгыг нээж өгч байна. Энэ үеэр тухайн сургуулийн хамт олон хэрхэн тэтгэлэгт хамрагдаж, Америкт суралцах талаар үнэ цэнэтэй зөвлөгөөг манай оюутнуудад өгөх юм. Түүнээс гадна Америкийн шилдэг сургуулийн хичээлийн анги танхим болон оюутны хотхонтой танилцах ховор боломжийг олгож байгаагаараа энэ жилийн хөтөлбөр онцлог давуу талтай. Мөн АНУ-аас буцаж ирэхээсээ өмнө  Virginia далайн эрэг, New York, Washington DC  зэрэг хөгжлийн түүчээ болсон том хотуудаар долоо хоногийн хугацаанд аялаж, гурваас дөрвөн одтой ая тухтай, тансаг зочид буудалд буух боломжтой. Америкийг зорихоосоо урьтаж,  манай оюутнууд олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулдаг. Үүний нэг нь залуустайгаа хамт байгаль орчин, эх дэлхийгээ хайрлаж, хамгаалах, тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа зорилтот бүлгийнхэнд хүрч ажиллах сайн дурын хөтөлбөр билээ.

 

-Зуны хөтөлбөрийн төлбөр мөнгө ямар байдаг вэ. Танайхаас санал болгож байгаа боломжийн санал, хөнгөлөлт байна уу?

 

-Манай  хөтөлбөр энэ жилийн хувьд оюутнуудад гурван үнийн дүнг санал болгож байна. Тодруулбал, эхнийх нь 1550 ам.доллар,  дараагийнх нь 1650,  сүүлийнх нь 2050 ам.долларын үнэтэй байна. Хэрвээ тухайн оюутан 1650 ам.доллар төлөх юм бол англи хэлний нэг сарын эрчимжүүлсэн ярианы сургалтад хамрагдах эрхтэй. Харин 2050 ам.долларын хөтөлбөрт хамрагдвал дээр дурдсан хоёр аялалын нэгийг нь сонгоно гэсэн үг. 1550 ам.долларын  хөтөлбөрт ярианы сургалт болон аялал багтаагүй байгаа. Гэхдээ манайхаас оюутнууддаа элчингийн ярилцлагад орохоос нь өмнө үнэ төлбөргүй сургалт зохион байгуулдаг. Хэрвээ оюутан IBT 80 ба түүнээс дээш оноотой бол 80 ам.долларын хөнгөлөлт үзүүлнэ. Найзтайгаа хамт зуны амралтаа зугаатай өнгөрүүлэх хүсэлтэй байвал 50,  таваас дээш найзууд хамтдаа ирж бүртгүүлвэл 100-130 ам.долларын хөнгөлөлт байгааг энд хэлмээр байна.

 

-Зуны амралтаа хэлээ сайжруулж, үр бүтээлтэй өнгөрүүлэх шийдвэр гаргасан оюутнууд хамгийн түрүүнд ямар алхам хийх ёстой вэ. Виз гарах хүртэл яг ямар процесс явагдах вэ?

 

-Зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэх шийдвэр гаргасан бол эхний алхам манай байгууллага дээр бүртгэлийн хураамж 50 ам.доллар,  оюутны үнэмлэх нэг хувь цээж зурагтай ирж, хэлний мэдлэгээ шалгуулаад тэнцсэн тохиолдолд гэрээ хийх боломжтой. Үүний дараа хоёр, гуравдугаар сард ажил олгогчтойгоо ярилцлаганд ордог байгаа.  Ажлын саналаа хүлээж авсны дараа шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж өгнө.  Ойролцоогоор дөрвөөс тавдугаар сард урилга ирж, элчингийн ярилцлагад ордог.  Энэ бүх ажил хуваарийн дагуу явах зуур оюутнууд маань байгууллагын  зүгээс зохион байгуулах арга хэмжээнд оролцоод явна гэсэн үг.

 

-Америкийн Элчингийн ярилцлагад ороод виз авч чадаагүй тохиолдолд санхүүгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

 

-Энэ хөтөлбөрт  хамрагдсан оюутнуудын виз гарах магадлал нь бусад төрлийн визээс хамаагүй өндөр байдаг. Тухайн оюутан өөрөө болон хамаатан садан, овог нэгтэй ах дүү, эцэг, эх нь визийн зөрчилгүй, англи хэлний дунд болон түүнээс дээш төвшний ярианы чадвартай байхад виз гарахгүй болов уу гэж санаа зовох хэрэггүй. Хэрвээ виз авч чадаагүй бол нийт хөтөлбөрийн төлбөрийн 50-60 хувийг нь тухайн оюутанд эргүүлж өгдөг.

 

-Энэ хөтөлбөрийн талаар нийгэмд сайн, муу янз бүрийн мэдээлэл байдаг. Танайхаар зуучлуулсан оюутнууд ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

 

-Манай байгууллагаар зуучлуулсан оюутнуудын сэтгэгдлийг манай цахим хуудсаас уншиж болно. Ер нь манайхаар нэг удаа зуучлуулсан оюутан дараа жил нь дахиад явмаар байна гээд хүрээд ирдэг. Энэ бол тэдний итгэлийг алдаагүй байгаагийн нэг илрэл юм болов уу. Дийлэнхи оюутнууд их өндөр сэтгэгдэлтэй байдаг.

 

-Зуны хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнууд танай байгууллагатай хэрхэн холбогдох вэ?

 

-Манайх баруун дөрвөн замын “Гранд” плазагийн  зүүн  талд Төмөр замын удирдах газрын  замын эсрэг талд Хатанбаатар төвийн 507 тоот, 88081202,88081303 утсаар холбоо барьж болно. Мөн зуны хөтөлбөрийн талаар сонирхсон мэдээллээ “Edu-tc.com”  цахим хуудсаас авч болно.

 

-Ярилцсанд баярлалаа 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Мөөгий (112.72.13.73)

    2015-01-29

    Энэ хөтөлбөрийн талаар буруу ойлголттой явжээ. Их сайхан, үр ашигтай хөтөлбөр юм байна. Манай охин энэ байгууллагын сургалтын төвд сурч байсан. Хичээлээ их сайн заадаг. Бас Япон америк руу сургуульд явуулдаг гэж сонссон

  • Зочин (202.179.28.163)

    2015-01-29

    Естой мэдээлэлтэй хэрэгтэй материал байна ш тээ. Зуны амралтаараа дэмий сэлгүүцэж байхаар эрх чөлөөний орон луу явдаг ш юм уу. Гурван сараас илүү хугацаанд байж болох уу

  • Халиун (202.179.8.3)

    2015-01-29

    Англи хэлний дамжаанд нь мэргэжлийн багш нар заадаг юм байхдаа. Очоод ажиллах газраа өөрөө сонгож болох уу

  • Зочин (202.179.8.3)

    2015-01-29

    Англи хэлний нэг сарын дамжаатай гэдэг нь ёстой гоё юм аа. Хэрэгтэй мэдээлэл байна.