Марти Макфлайны нисдэг гутал

“Ирээдүйгээс ирсэн нь” киноны Марти Макфлайны өмсдөг нисдэг “hoverboard” гутлыг зохион бүтээхээр “Nike” компани инженерүүдтэй хамтран ажиллаж байна. “Nike” компаний ерөнхий дизайнер Тинкер Хетфилд “Энэхүү гутлыг 2015 онд багтаж бүтээнэ” хэмээсэн ч нээлтээ хийх сар өдрийг нууц хэвээр үлдээсэн юм. “Ирээдүйгээс ирсэн нь” кинон дээр Марти Макфлай цаг хугацааны машинаар ирээдүйд буюу2015 оны аравдугаар сард ирж уг нисдэг гутлыг худалдаж авдаг аж. Тэгэхээр нисдэг гутлыг ирэх аравдугаар сард танилцуулах болов уу. Дашрамд өгүүлэхэд, эрдэмтэд тус кинонд гардаг 12 бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • M (122.201.24.200)

    2015-01-29

    ene chin nisdeg hawtan bizde gutal n arai nisdeggvi bhaa. automataar udees ntree uddeg bh