Хүүхдийг хамгийн их инээлгэдэг зүйл нь нуугдаж тоглох

Хүүхдийн инээднээс тухайн хүүхдийн тархины хөгжил ямар түвшинд байгааг мэдэж болдог байна. Лондонгийн их сургуулийн эрдэмтэн Caspar Addyman интернэтээр санал асуулга явуулжээ. Тэрээр эцэг эхчүүдээс хүүхдийг чинь юу хамгийн их инээлгэдэг вэ гэж асуусан байна. Эл санал асуулгад өөр өөр газар орноос 600 орчим хүн хариулжээ. Хүүхдүүд юу хараад инээж байгаагаас нь хамааран, тухайн хүүхдийн талаар их зүйл мэдэж болдог байна. Эрдэмтэн Caspar Addyman-ы хувьд энэ нь хүүхүүдийн томчуултай тогтоож байгаа харилцааны нэг хэлбэр гэж үздэг. Тэд ярьж сурахаасаа өмнө ийм аргаар өөрийгөө илэрхийлдэг байна. Харин тэднийг хамгийн их инээлгэдэг зүйл нь нуугдаж тоглох байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (175.211.106.5)

    2015-09-08

    hamgiin ih uhdeg togloom