Нью-Йорк цасан шуурганаас болж 200 саяын хохирол амслаа

200 саяын хохирол амсана гэдгийг эдийн засагчид тооцоолжээ. Энэ тухай Moody’s агентлагийн эдийн засагч Адам Каминс хийсэн тооцоог Associated Press агентлагаар дамжуулсан байна. Шуурганы үеэр хотын гудамж, зам хаагдсанаас болж, хамгийн их хохирол учирсан гэнэ. Тухайн үед олон хүн ажилдаа очиж чадаагүйгээс гадна ачаа тээвэрлэх боломжгүй болж, жижиг дунд бизнес эрхлэгчид их хэмжээний хохирол амссан байна. АНУ-ын зүүн хойт хэсэгт учирсан байгалийн гамшгийн улмаас 500 сая ам.долларын хохирол хүрэх магадлалтай болжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)