“Фэйсбүүк” цэвэр ашгаа хоёр дахин нэмэгдүүлэв

Нийгмийн цахим сүлжээ “Фэйсбүүк”-ийн олсон цэвэр ашиг 2014 онд 2.94 тэрбум ам.доллар хүрсэн нь өмнөх оныхоос 98 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүнээс гадна өнгөрсөн дөрөвдүгээр улиралд 701 сая ам.долларын ашиг олсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34 хувиар өссөн байна. Компанийн албан ёсны мэдээллээс үзэхэд“Фэйсбүүк” хөдөлгөөнт төхөөрөмж гаргадаг зар сурталчилгааны тусламжтайгаар орлогоо нэмэгдүүлж, энэ эх сурвалж зар, сурталчилгаанаас олсон нийт орлогын нь 2/3-ыг бүрдүүлсэн байна. Тус сүлжээний идэвхтэй хэрэглэгчдийн тоо 1.39 тэрбумд хүрч, жилийн дотор13 хувиар өссөн аж. “Фэйсбүүк” сүлжээнд өдөр тутам745 сая хэрэглэгч нэвтэрдэг. “Бид 2014 онд ихийг амжуулсан” хэмээн компанийн тэргүүн М.Цукерберг албан мэдэгдэлдээ өгүүлжээ. “Фэйсбүүк”-ийн мэдэлд “WhatsApp”, “Instagram” зэрэг сүлжээг эзэмшдэг. Үүнээс гадна “Messenger”, “Paper”, “Slingshot”, “Groups” зэрэг нэмэлт программ хангамж, “Rooms” хэмээх нэрээ нууцлан чатлах үйлчилгээг хөгжүүлж байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)