Дэлхийн чансааны тэргүүлэгч хоёр теннисчин шигшээд шалгарлаа

Талбайн теннисний Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн хагас шигшээ 2 дахь тоглолт болж өнгөрлөө. Дэлхийн чансааг тэргүүлэгч Серена Виллиамс нутаг нэгг бас эгч Виллиамсыг хожоод байсан Мэдисон Кейс нар тоглосон. Харин энэ үеэр Серена Виллиамс эхний сетэнд 7-6(5) ээр буюу тайбрийкээр буулгаж авсан бол харин 2 дахь сетэнд 6-2-ын харьцаатай төвөггүйхэн нутаг нэгт теннисчин Мэдисон Кейсийг буулгаж авч шигшээ тоглолтонд шалгарсан. Харин нөгөө талд дэлхийн чансаа №2 Мариа Шарапова нутаг нэгт теннисчин Экатирина Макаровыг төвөггүй хожиж шигшээд шалгараад байсан. Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн чансааг тэргүүлэгч хоёр теннисчин шигшээ тоглолтонд таарлаа. Серена Виллиамс 19 дахь түрүүнийхээ араас явж байгаа бол харин Шарапова 6 дахь удаагаа түрүүлэхийн төлөө явж байгаа билээ. Ингээд энэ хоёр шилдэг теннисчиний тоглолт Австралийн Мельбурн хотноо ирэх сарын 1нд тоглоно. 

 

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү

Эх сурвалж: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)