Б.Обама хэмнэлтийн бодлогоос татгалзахыг Европын орнуудад санал болгов

Ерөнхийлөгч Б.Обама Грекийн Зүүний радикал намуудын эвсэл СИРИЗ-ийн тэргүүн Алексиса Ципраст парламентын сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж, Европын орнууд хатуу хэмнэлтийн бодлогоосоо татгалзах ёстой гэсэн байр сууриа илэрхийлжээ. Энэ талаар Цагаан ордноос тараасан мэдэгдэлд“АНУ хуучны найз нөхөр, холбоотны хувьд Грекийн шинэ Засгийн газартай нягт хамтран ажиллаж, тус улсыг хөгжил цэцэглэлтийн замд эргэн ороход нь тусална” гэдэгт найдаж байгаагаа Ерөнхийлөгч илэрхийлсэн. Хоёр орны удирдагчид Европын аюулгүй байдал, алан хядах үйл ажиллагаатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцсэн” гэжээ. Б.Обама Европын орнууд АНУ-ын нэгэн адил хатуу хэмнэлтийн бодлогоосоо татгалзаж, хөгжлийн хүчирхэг төлөвлөгөө” боловсруулах хэрэгтэйг онцолсон тухай Грекийн“Катимерини” сонинд бичсэн байна. Үүнээс гадна Б.Обама хоёр орны Сангийн сайд нарын хооронд шууд харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлэхийг санал болгосон тухай сонинд өгүүлжээ. “Яриа их тайван болж, АНУ-ын Ерөнхийлөгч А.Ципрасын хоолойнд ядарсан шинж олж сонссоноо хэлсэн. Харин А.Ципрас хариуд нь“Мэдээж хэрэг” гэсэн байна. Харин Б.Обама“Та одоохондоо залуу байна. Би залуу байхдаа эхэлж, одоо бууралтсан” хэмээн ярилцсан тухай сонинд бичжээ. Грект парламентын сонгуульд зүүний СИРИЗА ялж, А.Циприс Ерөнхий сайд болсон. СИРИЗА нь Европын холбоо, ОУВС-аас Грект олгосон өрийн нэг хэсгийг хүчингүй болгохыг шаарддаг.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)