ОПЕК-ийн тэргүүн хар алтны үнэ огцом өсөхийг зөгнөв

ОПЕК буюу Газрын тос олборлогч орнуудын байгууллагын тэргүүн Абдалла аль-Бадри газрын тосны үнэ доод цэгтээ хүрсэн болохоор удахгүй өсч эхэлнэ гэж үзжээ. Тэрбээр“ ”Одоо нэг баррель газрын тосны үнэ 45-55 ам.доллар хүрсэн болохоор удахгүй огцом өсөх магадлалтай” гэжээ. Түүнчлэнг ОПЕК-ийн тэргүүн өнөөгийн нөхцөлд тус салбарт хөрөнгө оруулалт буурснаас ирээдүйд түүхий эд хүрэлцэхгүй болж, үнэ огцом өснө гэдгийг зүй тогтлын хувьд тайлбарласан байна. “Бид олборлолтоо бууруулсан тохиолдолд нөөц хүчин чадал бий болж, олборлогчид хөрөнгө хөрөнгө оруулалтаа зогсооно. Хөрөнгө оруулалтгүй болбол нийлүүлэлт байхгүй болж, 3-4 жилд үнэ өсч, 2008 нөхцөл байдал давтагдаж, нэг баррелийн үнэ 200 ам.долларт хүрэх магадлалтай” гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)