Москвагийн сурагчид ХБХБ-ийн шалгалт өгнө

Москва хотын дарга Сергей Собянин биеийн тамир, спортын ГТО-ийн(Оросын “Хөдөлмөр, батлан хамгаалахад бэлэн”) нормыг нэвтрүүлэх цогц арга хэмжээ хэрэгжүүлэх төлөвлөгөө баталжээ. Энэ шийдвэрийн хүрээнд Москвагийн сурагчид ирэх гуравдугаар сарын 1-нээс туршилтын журмаар ГТО-ийн норм хангах шалгалт өгч эхлэх аж. Улмаар 2016 оны гуравдугаар сарын 1-нээс Москва хотын захиргаан дахь түшмэд, төрийн мэдлийн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудыг ГТО-ийн нормын дагуу шалгаж эхэлнэ. Энэ арга хэмжээнд 10.8 сая рубль зарцуулахаар төсөвлөжээ. Үүнээс гадна Татарстан, Красноярск, Свердловск, Смоленск муж, Крым зэрэг Оросын 13 муж нутагт энэ хөтөлбөрийг туршилтын журмаар эхлүүлсэн бөгөөд 2018 он гэхэд ОХУ-ын хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.9.89.218)

    2015-02-01

    ene ikh zuv yum shuu manaid bas ingekh kheregtei. odoogiin huuhduud ikh l sulidaatai yum

  • polpol (150.129.140.180)

    2015-01-30

    bid nart yamar hamaa bn