Талархал

Монгол улсын хүн ам “Гурван сая” болох түүхэн үйл явдлын гэрч болж, 3 сая дахь иргэнээ эсэн мэнд төрүүлж, өлгийдөн авсан эмч, эмнэлгийн ажилчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

 

 Улс орныхоо ирээдүй болсон шинэ иргэдээ тосон авч, айл гэрт аз жаргалыг бэлэглэхийн зэрэгцээ Монгол Улсын хүн амыг өсгөн нэмэгдүүлэхэд сэтгэл зүрх, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан унтах нойр, идэх хоолоо умартан хамтран ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын мянга мянган эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн та бүхний буянтай үйлс тань үргэлж дэлгэрч байхын ерөөлийг дэвшүүлье.

Монголын үрс эрүүл өсч бойжих болтугай.

 

  МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД Г.ШИЙЛЭГДАМБА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Монгол хүн (180.149.78.20)

    2015-01-31

    Билэгтэй сайхан үг хэллээ.Сайд аа.Эмнэлгийн барилгын талаар таны эхэлсэн ажлыг их дэмжиж байна.Үзэж тараарай.Таны ард монголын ард түмэн тэр чигээрээ зогсож байгаа шүү.Амжилт!