Хөлбөмбөгийн шар мэдээнүүд

-Арсенал клуб Соутхемптоны хагас хамгаалагч Морган Шнейдерлинд 15сая фунтийг төлөхөөр болсон бөгөөд энэ улирал дуусгаад багтаа нэгтгэх гэнэ. Морганы хувьд Аваргуудын Лигит тоглох хүсэлтэй байгаа агаад Их буучдын саналыг ч хүлээн зөвшөөрсөн байна. /Metro/

-Реал Мадрид баг Аргентиний Ривер Плейт багаас хаалагч Аугусто Баталлаг авахаар тохиролцоонд хүрчээ. /AS/

-Манчестер Юнайтедийн бай болоод байсан Динамо Киевийн хамгаалагч Александр Драгович харин одоо Италийн Интер Милан багтай нэгдэхэд ойрхон болоод байгаа гэнэ. /Daily Star/

-Ливерпүүл клуб энэ зун С.Жеррардийг орлуулахаар Ханновер клубын хагас хамгаалагч Ларс Стиндлийг сонирхож эхэллээ. /talkSPORT/

-Барселона клуб довтлогч Нэймартайгаа 2020 он хүртэл гэрээгээ сунгахад ойрхон болсон байна. /Sport.es/

-Манчестер хотын 2 клуб энэ зун Реал Мадридын хамгаалагч Пепег нэгтхэгээр өрсөлдөж эхэлсэн байна. /Daily Express/

-Италийн Фиорентина клуб Хуан Куадрадог орлуулахаар Барсагийн баруун жигүүрийн хамгаалагч Мартин Монтояаг авч ирэх хүсэлтэй байгаа гэнэ. /AS/

-Барселонагийн хамгаалагч Херард Пикие болон дуучин Шакира Мебарак нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Тэд шинэ төрсөн хүүдээ Саша Пикие Мебарак гэх нэрийг өгчээ. Саша гэдэг нь Орос, Грек гаралтай үг бөгөөд "хүн төрөлхтний хамгаалагч" болон "дайчин" гэсэн утгатай ажээ. Одоогоор эх үрсийн биеийн байдал сайн байгаа гэнэ./ shakira.com/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)