Хүүхэд чинь таны ямар үгэнд илүүтэй их гомддог вэ

Хүүхдийнхээ үг, саналыг үл тоомсорлох  

Насанд хүрэгсдэд хүүхэд гомдох түгээмэл зүйл бол тэднийг үл тоож, үг саналыг нь хүлээн авахгүй, хүндэтгэхгүй  байх явдал гэнэ. “Миний хэлснээр л хий”, “Чиний хүссэн тань бага гэж үү”  гэсэн үгийг хүүхэд олон жилээр бодож явдаг гэнэ.
 

Шударга бус хандлага

Хамгийн ойрын нь хүн өөрт нь шударга бус хандах нь хэзээ арилахгүй ул мөр үлдээдэг байна. Хүүхдийнхээ хийсэн болоод хийгээгүй зүйлийнх нь төлөө шударга бусаар шүүх нь хүүхдийг айхтар их гомдоож үүнийг насан туршдаа санаж явдаг байна. 
 

Урвах

Өөрийн нь хайртай том хүн өөрөөс нь урвахыг олон хүүхэд насан турш санаж явдаг гэнэ. Хүүхдийнхээ хувийн нууцыг бусдад задлах, хандлагаа өөрчлөх нь хүүхдэд тун эмзэг тусдаг байна. Магадгүй үүнээс ч болоод хүүхдийн чинь өөрт чинь хандах хандлага эрс өөрчлөгдөж ч мэдэх юм. 
 

Хайхрахгүй байх

“Юугаа л хийнэ надад ялгаагүй” гэх нь магадгүй ямагт хориглож, захиргаадахтай адил гомдооно. Ингэсээр хүүхэд өөрийг нь үл тоомсорлож байгааг мэдэж зөнгөртөж эхлэх ч юм бил үү. Хамгийн гол нь хүүхэд би ер нь хэн юм бэ хэмээн эцэг эхдээ гомдож, үүнийгээ санасаар байдаг гэнэ. 



Бусад хүүхэдтэй харьцуулах

“Чи эгчийгээ хар, ахыгаа хар, тэдний хүүхдийг хар” гэж зэмлэх нь хүүхдэд ”Би ч дээ....эд маань намайг голж, гадуурхаж, намайг төрүүлсэндээ харамсч байна гэсэн сэтгэгдэл төрүүлж, байнаг бодсоор явдаг байна. 
 

Мэхлэх

Гэр бүлдээ болж байгаа зүйлсийг хүүхдээсээ нуух, ялангуяа тусгүй явдлыг хэлэхгүй байх нь хүүхдэд гомдол төрүүлдэг гэдгийг санууштай. 
 

“Би чамд итгэхгүй байна”

“Алив наашаа аль, би арай дээр хийнэ”, “Чи тэртэй тэргүй чадахгүй”, “Бүтэлгүй амьтан” гэсэн үгүүд хүүхдийн тархинд их л удаан хадгалагддаг байна. Хүүхэд чадахгүй байлаа ч гэсэн урам өгч байх нь дээр. 
  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Өндөр болгох нууц (112.72.13.17)

    2015-03-28

    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_. ҮНэ: 22 000₮