“Korean Air” -ийн эзний охинд хорих ял оноолоо

Өмнөд Солонгосын шүүх тус улсын “Korean Air” компанийн эзний охин Чо Хюн А-д нэг жилийн хорих ял оноожээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд тэрбээр Нью-Йоркоос нисэхийнхээ өмнө үйлчлэгч бүсгүйгээс самар нэхсэн аж. Самар авчирч өгөхөд нь “Тавганд хийсэнгүй” хэмээн хилэгнэж, онгоцны нисэх зурвасаас буудлын хоолойд буцаахыг шаардан үйлчлэгчийг хөөж буулгасан юм. Чо Хюн А-г нислэг тасалдуулж, аюулгүй ажиллагааны дүрмийг ноцтой зөрчсөн зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутгасан. Энэ хэргийг мөрдөх явцад баримтыг нуун дарагдуулсан, шалгалтын ажилд саад хийсэн гэх үндэслэлээр хэд хэдэн цагдаа, мөрдөгчийг саатуулсан аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • aWumrrSXFcUbuGiytm (46.161.9.32)

    2016-05-30

    EGihoa qjkjuzflnozv, [url=http://rtpwnbnrqrws.com/]rtpwnbnrqrws[/url], [link=http://ioxujzefeone.com/]ioxujzefeone[/link], http://zqvfmopzuhyg.com/