Н.Төгсцогт анхны тулаанаа хийнэ

АНУ-ын Лос-Анжелес хотноо амьдарч, бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байсан Н.Төгсцогт мэргэжлийн боксын нэртэй промоутер Эл Хеймонтой өнгөрсөн долоо хоногт таван жилийн гэрээ байгуулжээ. Тэрбээр гэрээний мөнгөн дүнг нууцалж байгаа бөгөөд түүнд үүнээс өөр хоёр гурван сонголт байсан тухайгаа ярьжээ. Промоутер Эл Хеймон нь Н.Төгсцогтын багш Жо Гуссений найз аж. Тиймээс манай тамирчинд энэ хүнтэй холбогдох алтан боломж олдсон байна. Н.Төгсцогт “Эл Хеймон яг л миний мөрөөдлийн багш байсан. Намайг очиход шууд л гар барьж угтаад, маргаашнаас one-on-one бэлтгэл хийж эхэлье гээд бэлтгэлдээ шууд орсон” хэмээжээ. Түүний анхны тулаан ирэх сард болох бөгөөд айж сандрах зүйлгүйгээр чадна гэдэгтээ итгэл дүүрэн байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)