Мессигийн шинэ амжилт

Испанийн Ла лигийн 23 дугаар тойргийн тоглолтууд боллоо. Энэ тойрогт хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа “Барселона” клуб талбай дээрээ “Леванте”-г хүлээж авч, 5:0-ээр илүүрхсэнээр тэргүүлэгч “Реал”-ын араас нэг онооны дутуу болж ирлээ. Энэ тоглолтод Месси 38, 59, 65 дахь минутад гурван гоол оруулснаар бас нэгэн дээд амжилт тогтоов. Улмаар тэрбээр энэ тойрогт гаргасан амжилтаас хамаарч мэргэн буучийн жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байна. Түүний өмнө Роналдо 28 гоолтой бичигдэж байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)