Өөх тостой хоолны дараа архи уухгүй байхыг зөвлөв

Цагаан сарын өмнөхөн Эрүүл мэнд, спортын яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Баярын үеэр эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, хүнсний аюулгүй байдалд анхаарах, зөв зохистой хооллолт, хүнсийг хадгалах, архины хэрэглээнээс сэргийлэх, осол гэмтлээс сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгөв. Сар шинийн баяраар монголчууд ердийн үеийнхээсээ хэд дахин их тос өөх, илчлэгийг хоолноос авдаг төдийгүй хоорондоо зохицохгүй олон төрлийн идээ ундаа хэрэглэдэг. Зохисгүй хооллолтыг дагаад жингийн илүүдэл болон цөс, нойр булчирхайн өвчний сэдрэлт, халдварт өвчин, хордлого зэрэг өвчлөл эрс нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал ихэсдэг. П.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Д.Эрдэнэболд “Сар шинийн үеэр хоолны хордлогоос гадна хоол боловсруулах өвчин сэдэрч, нойр булчирхайн хурц үрэвсэлт өвчин нэмэгддэг. Нойр булчирхайн өвчтэй хүмүүс өөх тос багатай, ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэх нь чухал. Хамгийн их анхаарах зүйл нь архи хэрэглэхгүй байхад оршино. Зайлшгүй шаардлага гарвал багаар тохируулж хэрэглээрэй. Өөх тостой хоолыг тохируулж хэрэглэх, архийг өөх тостой хоолны дараа уухгүй байхыг ард иргэддээ зөвлөж байна” гэв. Мах, өөх дагнасан цагаан сарын буузны нэг ширхэг нь ойролцоогоор 185-215 (~200) ккал агуулдаг. Сар шинийн баярын гол зоогийн илчлэгийг тооцоход дунд зэргийн бууз ойролцоогоор 200 хүртэл ккал, нэг жижиг таваг нийслэл салат 260 ккал, 50 грамм цагаан архи 115 ккал гэх тооцоо гарчээ. Монголчууд золгуутаар явахдаа өдөрт хамгийн багадаа гурван айлаар орж, айл болгонд 3-5 бууз, нэг таваг салат идэж, гурван хундага архи тогтоолоо гэхэд өдөртөө хамгийн багадаа 4000 ккалори илчлэгийг хоол хүнсээрээ авдаг байна. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөж байгаагаар эрүүл чийрэг биетэй, дундаж насны эрэгтэй хүний хоногт дунджаар авах илчлэгийн хэмжээ 2500 ккал, эмэгтэй хүнийх 2000 ккал байдаг. Эндээс харахад сар шинийн үеэр бидний дээр тооцсон илчлэгийн хэмжээг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжтэй харьцуулбал хоёр дахин их гарч байна. Гэтэл бидний дунд гурав бүү хэл олон айлд бууз, амттан идэх хүн бишгүй бий. Ингэснээр маш их илчлэгийг хуримтлуулахад хүрнэ. Тиймээс Сар шинийн баярын үеэр иргэдийг архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, ногоон навчит ногоо давамгайлсан салатыг түлхүү бэлтгэж идэх, бэлтгэсэн салат, зуушаа тасалгааны хэмд биш хөргөгчинд тагтай саванд хадгалах, найдвартай ундны ус хэрэглэх, усаа буцалгаж, шүүж хэрэглэх зэргээр хүнсний аюулгүй байдлыг ханган зөв зохистой хооллохыг Эрүүл мэнд, спортын яамныхан зөвлөв. Түүнчлэн сүүлийн өдрүүдэд иргэд угаартаж хордон амь насаа алдах тохиолдол гарч байна. Иймээс автомашинаа халаахдаа дотор нь суухгүй, гараашид машин халаахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машинд удаан суухгүй байх, зуухны ам онгорхой эсэх, бүрэн бүтэн байдлыг шалгах хэрэгтэй юм байна. Гал ихээр түлсэн үед угаартаж, түүндээ мансууран удаан хугацаагаар унтдагийг ЭМСЯ-ны удирдлагууд санууллаа. Баярын үеэр дээрх сануулга, зөвлөмжийг анхаарч хэрэгжүүлэхийг иргэддээ давтан сануулахад илүүдэх юун.

 

Ц.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.23.51.1)

    2015-02-19

    Мөнгө олох хамгийн амархан арга. Үнэхээр өгдөг юм байна. Би анхны 400 доллараа авчихлаа. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=2873 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа долларын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, Password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй.