Японы эдийн засаг сэргэжээ

Японы эдийн засаг өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд жилийн дүнгээр тооцоход 2.2 хувиар өсчээ. Дэлхийн гурав дахь том гүрний эдийн засаг ийнхүү хямралаас гарсан боловч 3.7 хувиар өснө хэмээн урьдчилан таамаглаж байсантай харьцуулахад харьцангүй бага дүнтэй гарсан байна. Японы ДНБ өмнөх хоёр улирлын турш агшсан нь худалдааны татвараа нэмсэнээс иргэдийн хэрэглээ буурсантай холбоотой гэнэ. Эдийн зас-гийн тоо баримтаас үзэхэд ЯпоныЕрөн-хий сайд худалдааны татварыг дахин нэмэхээ хойшлуулсан боловч эдийн зас гийн сэргэлт эмзэг хэвээр байгааг шинэ тоо баримтууд илтгэжээ. Эдийн засгийн 60 хувийг бүрдүүлдэг хувь хүний хэрэглээний төвшин дөрөвдүгээр улиралд 0.7 хувиар өснө хэмээншинжээчид таамаглаж байсан ч бодит байдалд 0.3 хувиар өссөн байна. Шинзо Абэ өнгөрсөн дөрөвдүгээр сард худалдааны татварыг нэмэгдүүлсний дараах эхний гурван сард эдийн засаг нь 6.7, гуравдугаар улиралд 2.3 хувиар буурсанюм. Шинзо Абэг 2012 оны арванхоёрдугаар сард засгийн эрх авснаас хойш ам.доллартай харьцах иений ханш 28 хувиар унажээ. Шинзо Абэ олон жилийн турш зогсонги байдалд орсон эдийн засгаа өсгөх амлалт авч сонгуульдялалт байгуулсан. Энэ зорилтоо хэрэгжүүлэх ажлын хүрээнд мөнгөний зөөлөн бодлого явуулснаар томоохон экспортлогчдын орлого нэмэгдсэн боловч импортын бараа, үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгдэж, жирийн иргэдийн бодит орлого буурсан байна. Гэхдээ корпорациудын ашиг нэмэгдэж, мөнгөн хуримтлал бий болж, ажилгүйдлийн хэмжээ буурсан зэрэг хүчин зүйтэй холбоотойгоор ажиллагсдын цалин хөлс нэмэгдэх таатай нөхцөл бүрдсэнийг тус улсын эрх баригчид өгүүлжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)