Cар шинийн үндэсний бөхийн барилдааны хуваарь

Билгийн тооллын XVII жарны "галзууруулагч" хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан 2015 оны 2-р сарын 14-ний өдрөөс Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Барилдааны хуваарийг хүргэж байна.
 
2-р сарын 14-ний 14:00 цагаас Тарвалин хийдийн нэрэмжит сумын цолтны барилдаан
 
2-р сарын 15-ны 14:00 цагаас Дашчойлин хийдийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан
 
2-р сарын 17-ны 14:00 цагаас Өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан
 
2-р сарын 18-ны 14:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус Монгол бөхийн өргөөнд болно.
 
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • МОСКВАД СУУГАА МОНГОЛ (178.214.39.152)

    2015-02-18

    Дэлхийн бөмбөрцгийг тойрон суугаа Монголчууддаа XVII жарны Галзууруулагч хэмээгч Модон хонь жилийн Сар шинийн баярын мэндийг “Москвад суугаа Монгол”-оос дэвшүүлж байна. Монголчууд бид Дэлхийд тоогоороо цөөхөн боловч сэтгэлээрээ баян, билэг оюунаараа илүү, бяр чадал, авъяас чадвараараа гайхуулж ирсэн зон олон билээ. Цаашид ч Монголчууд бид дэлхийг гайхуулсан ард түмэн байх болно. Монголчууд өөдрөг байхын тулд бие биеэ төрсөн ах дүүс шиг дэмжиж, тусалж, урам өгч байх ёстой. Төрийнхөө сүлдэндээ мөргөж, төрийн далбаагаа мандуулсан Монголчууд бид монголын үнэртэй сэтгэл бие биендээ бэлэглэе. Орон бүхэнд суугаа Монголчууд аа, “Москвад суугаа Монгол” Монголчууддаа Москвагаас туслах болно. Та бүхэн ч гэсэн суугаа орноосоо өчүүхэн ч атугай тусыг Монголчууддаа хүргээрэй. Бидний заяа, сүлдийг Монгол минь харж байдаг юм шүү. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.