И.Сечин: Газрын тосны үнэ 100 ам.долларт хүрч болзошгүй

Оросын “Роснефть” компанийн тэргүүн И.Сечин газрын тосны салбар дахь олон төслийг консервацид оруулснаас түүний эдийн үнэ90-110 ам.долларт хүрч болзошгүй гэж үзжээ. Тэрбээр ихБританийн“Financial Times” сонинд бичсэн нийтлэлдээ“Газрын тосны цооногоос гарах түүхий эдийн үнэ 20-30 ам.доллар байх тохиолдолд1985 онд цооногт оруулсан хөрөнгө оруулалт ашигтай байдаг байв. Гэвч одоо газрын тосны нэлээд хувийг өртөг өндөртэй, хүнд нөхцөлтэй цооногоос гарган авдаг болсноос алдагдалгүй байхадшаардлагатай босго үнэ 60-100 ам.доллар болсон” гэжээ. Түүнчлэн тэрбээр газрын тосны үнэ удахгүй 60-80 ам.долларт хүрч, шинэ цооног гаргахад ашигтай болно гэж үзсэн байна. Гэвч түүхий эдийн үнэ цаашид ч гэсэн гажуудсан хэвээр байвал үйлдвэрлэлийн хүчин чадлын нэг хэсгийг нөөцөлцснөөс үнэ дахин нэмэгдэхэд илүү хугацаашаардах боловч 90-110 ам.доллар болон түүнээс дээгүүр төвшинд тогтох магадлалтайг өгүүлжээ. Дэлхийн зах зээл дэх нэг баррель газрын тосны үнэ өнгөрсөн оны зургадугаар сараас хойш 50 гаруй хувиар буурсан нь зах зээл дэх нийлүүлэлт эрэлтээс давсантай холбоотой хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • hehe (122.201.31.133)

    2015-02-18

    russian dream