Ч.Санжаадамба заан түрүүллээ

Билгийн тооллын XVII жарны Модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өндөрлөлөө. Айлчлан ирж буй шинэ он тооллын өнгийг билэгдсэн хүчит бөхийн барилдаанд Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбат, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, улсын харцага Д.Содномдорж, улсын начин Д.Пүрэвдагва тэргүүтэй бөхчүүд оролцон түмэн олныхоо мэлмийг баясгав.

256 бөх уран мэхийг уралдуулан барилдсаар үзүүр түрүүнд улсын заан Ч.Санжаадамба, улсын заан М.Өсөхбаяр нар тунан үлдсэн юм. Сар шинийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, "Булган хангайн хүчтэн" дэвжээний бөх, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэлээ. Ч.Санжаадамба зааны хувьд хоёр дахь удаагаа сар шинийн барилдаанд түрүү бөхөөр тодорч байгаа нь энэ юм.

ТАВЫН ДАВААНД ОНООЛТ ТААРСАН БАЙДАЛ:

1.Г.Өсөхбаяр дар.ав - Б.Амарзаяа у.н
2. С.Мөнхбат у.ав - Э.Энхбат у.н
3. Г.Эрхэмбаяр у.ав - Б.Сугаржаргал у.н
4. Х.Мөнхбаатар у.а - М.Өсөхбаяр у.з
5. Н.Батсуурь у.а - Ш.Жаргалсайхан у.г
6. П.Бүрэнтөгс у.а - Б.Пүрэвсайхан у.х
7. Б.Ч.Санжаадамба у.з - Т.Өсөх-Ирээдүй у.х
8. Э.Оюунболд у.х - Р.Пүрэвдагва у.н тунав.

ЗУРГААГИЙН ДАВААНД ОНООЛТ ТААРСАН БАЙДАЛ:

1. Г.Өсөхбаяр дар.ав - Ч.Санжаадамба у.з
2. Н.Батсуурь у.а - Б.Сугаржаргал а.н
3. П.Бүрэнтөгс у.а - М.Өсөхбаяр у.з
4. Э.Энхбат у.н - Р.Пүрэвдагва у.н /тунав/

ДОЛООГИЙН ДАВААНД ОНООЛТ ТААРСАН БАЙДАЛ:

1. Н.Батсуурь у.а - М.Өсөхбаяр у.з
2. Ч.Санжаадамба у.з - Р.Пүрэвдагва у.н

НАЙМЫН ДАВААНД ОНООЛТ ТААРСАН БАЙДАЛ:

Ч.Санжаадамба у.з - М.Өсөхбаяр у.з

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • МОСКВАД СУУГАА МОНГОЛ (178.214.39.152)

    2015-02-20

    Дэлхийн бөмбөрцгийг тойрон суугаа Монголчууддаа XVII жарны Галзууруулагч хэмээгч Модон хонь жилийн Сар шинийн баярын мэндийг “Москвад суугаа Монгол”-оос дэвшүүлж байна. Монголчууд бид Дэлхийд тоогоороо цөөхөн боловч сэтгэлээрээ баян, билэг оюунаараа илүү, бяр чадал, авъяас чадвараараа гайхуулж ирсэн зон олон билээ. Цаашид ч Монголчууд бид дэлхийг гайхуулсан ард түмэн байх болно. Монголчууд өөдрөг байхын тулд бие биеэ төрсөн ах дүүс шиг дэмжиж, тусалж, урам өгч байх ёстой. Төрийнхөө сүлдэндээ мөргөж, төрийн далбаагаа мандуулсан Монголчууд бид монголын үнэртэй сэтгэл бие биендээ бэлэглэе. Орон бүхэнд суугаа Монголчууд аа, “Москвад суугаа Монгол” Монголчууддаа Москвагаас туслах болно. Та бүхэн ч гэсэн суугаа орноосоо өчүүхэн ч атугай тусыг Монголчууддаа хүргээрэй. Бидний заяа, сүлдийг Монгол минь харж байдаг юм шүү. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

  • (103.23.51.1)

    2015-02-19

    Мөнгө олох хамгийн амархан арга. Үнэхээр өгдөг юм байна. Би анхны 400 доллараа авчихлаа. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=2873 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа долларын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, Password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй.