Цаг агаарын өөрчлөлт Байгаль нуурыг тойрсонгүй

Дэлхийн цэнгэг усны нөөцийн 20 хувийг агуулдаг Байгаль нуурын усны төвшин буурч байгаа талаар Оросын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. ОХУ-ын Усны нөөцийн газрын даргын ярьснаар нуурын усны төвшин доошилж, 456 метрийн хэмжээнд очжээ. Ийм байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Усны төвшин буурахад олон шалтгаан байгаа ч хамгийн гол нь уур амьсгалын өөрчлөлт сөрөг нөлөө үзүүлэх боллоо гэж албаны эх сурвалжид мэдээлжээ. Байгаль хамгаалах байгууллагуудын мэдээлснээр, Байгаль нуурын усны хэмжээ багасахад Ангар мөрний болон Эрхүүгийн Братскийн, Богучанскийн усан цахилгаан станц нөлөөлсөн ажээ.

 

Х.ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)