Нийслэлийн НАМЗХ ”5 бууз” аянаа амжилттай зохион байгууллаа

 

Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос 5 дахь жилдээ сар шинийн баярыг тохиолдуулан азай буурлууд, хүнд амьдралтай айл өрхөд бага ч гэсэн сэтгэлийн дэм тусламж болох үүднээс “5 бууз” аяныг зохион байгуулдаг билээ. Нийслэлийн 9 дүүрэгт 2-р сарын 15-18 ны хооронд тус аян нэгэн зэрэг болсон бөгөөд дүүрэг бүр сонгож авсан айл өрхдөө гэр орон, хашааг нь цэвэрлэж, бууз банш, тавгийн идээгнь бэлэглэж,ус нүүрс түлээг нь бэлдэж өгдөг уламжлалтай билээ. Энэ “5 бууз” аяныхаа хүрээнднийт  нийслэлийн 9 дүүрэг оролцож нийт 412 өндөр настан ахмад, эмзэг бүлгийн айл өрхөд нийт 2185кг бууз,400 тавгын идээ, 100 ш сүү, ааруул, кимчи, 28 тонн нүүрс, 4000 тонн ус үнэ төлбөргүй айл өрхөд  тарааж нийт 150 айлд хашаа, хороо болон гэр оронд нь цэвэрлэгээ хийж өгч идэвхтэй оролцсон байна. Аяндаа идэвхтэй сайн оролцсон Багануур, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Налайх, Сүхбаатар, дүүргүүддээ цаашдынх нь ажилд хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

 

Сайн үйлс болгон дэлгэрэх болтугай

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (150.129.143.119)

    2015-02-28

    Таван буухаар санал худалдан авч эхлэв