Сармис батганы сорвийг ул мөргүй арилгана

Дорнын анагаах ухаанд сармисыг ихээр шүтдэг. Учир нь энэ жижигхэн хүнсний ногоо хүний биеэс хорт бодисыг гадагшлуулан, олон төрлөөр анагаах увдистай болохоор л тэр биз. 
 

Сармис хүний дархлааг сэргээн цус шингэлэн дотроос нь анагаадаг төдийгүй гаднаас нь ч гайхалтай үр дүнтэй эмчилдэг ногоо юм. Та сармисаар хомхойг ул мөргүй арилгаж болохоос гадна батганаас үлдсэн сорвийг ч үлдээлгүй алга болгож болно. Ингэхийн тулд  нэг ширхэг сармисыг үрж хоёр халбага буцалсан устай холино. Нүүрээ угааж хуурай болсны дараа бэлэн болсон хольцыг нүүрэндээ түрхэнэ. 
 

Сармис нь арьсны үхэжсэн эд эсийг гуужуулж сорвитой гадаргыг мөн гуужуулахаас гадна батгыг үүсгэж байгаа тос болон нянг устгадаг байна. Сармистай хандыг 5 минутаас дээш хугацаанд нүүрэндээ байлгаж болохгүй ба бүлээн усаар нүүрээ угаагаад өөрөөр нь арчилгүй хатаана.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.9.40.2)

    2015-12-02

    7honogt hed tavih ve.1udaa taviad boloo yimu

  • (202.179.20.64)

    2015-11-28

    gaduuur zarj bgaa har sarmis hamaagui idej bolhgui ym bna leeee muudtsan ene ter bdag gesen