Дэлхийн цомын тэмцээнд С.Батцэцэг, С.Цэрэнчимэд нар барилдана

ОХУ-ын Санкт-Петербург хотод ирэх сарын 7-8-нд болох чөлөөт бөхийн дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээнд оролцох манай багийн бүрэлдэхүүн тодорчээ. Тус тэмцээнд48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа, 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн, 58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор, 60 кг-ын жинд гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 63 кг-ын жинд гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-ын жинд гавьяат тамирчин О.Насанбурмаа, 75 кг-ын жинд гавьяат тамирчин О.Бурмаа, олон улсын хэмжээний мастер Г.Наранчимэг нар барилдахаар болсон байна. Багийн даргаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж, дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар нар ажиллахаар болжээ. Шүүгчээр МЧБХ-ны нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар, эмчээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны эмч М.Саранцацрал нар оролцох юм байна.

 

Б.СИЙЛЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)