Украинд дэлгүүрүүдийн лангуу хоосорчээ

Украины мөнгөн тэмдэгт гривнагийн ханш огцом унаснаас иргэд сандарч, дэлгүүрүүдийн лангууг хоосолжээ. Украины парламентын гишүүн олигарх Виктор Балога “Манай иргэд дэлгүүрүүдийн лангуун дээр байсан гурил, цөцгийн тос, элсэн чихэр, будаа зэрэг нийгэмд нэн чухал барааг хуу хамаж байна. Энэ бол иргэд маргааштаа итгэлгүй байгаагийн эхний шинж тэмдэг” гэжээ. Тэрбээр энэ үзэгдлийн гол буруутан нь эрх баригчид гэж үзсэн байна. Түүнчлэн ХАА-н салбарт хөрөнгө эзэмшдэг албан тушаалтнууд хүмүүсийн сэтгэл санаагаар тоглож, ахиу ашиг олохыг зорьж байна гэж дүгнэжээ. “Эрх баригчдын дунд хөдөө аж ахуйн салбарынхан олон. Тэдний дунд бүтэгдэхүүний нийлүүлэлтийг зогсоосон нэлээд хэдэн хүн байна. Битгийн олны дунд сандрал, зохиомол хомсдол үүсгэ. Бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэл. Эсвэл нэг бүрийнх нь нэргийг дуудах уу” гэжээ. Украины мөнгөн тэмдэгт гривнагийн ам.доллартай харьцах ханш олон жилийн турш 8:1 –тэй байсан бол сүүлийн хэдэн сарын турш огцом унаж, хар зах зээр нэг ам.долларын50 гривна хүрсэн байна. Одоогийн ханшаар бодоход Украинд цалингийн доод хэмжээ авагсад болон тэтгэвийнхэн сардаа 20 орчим ам.доллар авч буй нь амьдралаа авч явахад хүрэлцэхгүй болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (46.161.9.51)

    2017-08-30

    wh0cd245845 cost of cymbalta

  • (46.161.9.51)

    2017-06-14

    wh0cd245845 clomid avana stromectol prozac albendazole cipro

  • yaOqTzNprrKZAvxSglf (46.161.9.8)

    2017-03-25

    s0KYFx xojvksphmlwl, [url=http://lzcbuztcdrin.com/]lzcbuztcdrin[/url], [link=http://baakqctiodjm.com/]baakqctiodjm[/link], http://gvqmrgtgttnc.com/