Японы хунтайж дайчин түүхээ зөв тайлбарлахыг уриалав

Японы хунтайж Нарухито 55 насныхаа ойн өдөр түүхэн үйл явдлуудыг зөв тайлбарлахыг уриалжээ. Тэрбээр “Би дайныг биеэрээ мэдрээгүй боловч өнгөрснөө эргэн харахдаа даруу байж, энэ тухай ойлголт бүдгэрч байгаа өнөө үед япончуудын үлдээсэн эмгэнэлт түүхэн өв, дайны тухай мэдлэггүй хойч үедээ зөв ойлголт өгөх нь зүйтэй” хэмээн төрсөн өдрийн ёслолын өмнө болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойн босгон дээр тэрбээр энэхүү мэдэгдлээ хийсэн нь олны анхаарлыг татжээ. Хунтайж Нарухито “Би энэ оныг энх тайвны үнэ цэнийг зүрх сэтгэлдээ хүлээн авч, энхийг сахиулах чин эрмэлзлээ шинэчлэх боломж гэдэгт найдаж байна” хэмээн мэдэгдсэн аж

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)