Брент маркийн газрын тосны үнэ 62 ам.доллар давжээ

Ирэх дөрөвдүгээр сард нийлүүлэх Брент маркийн газрын тосны урьдчилсан гэрээний үнэ пүрэв гаригт 62 ам.доллар давжээ. Энэ урьд өдрөөс таван хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ сарын эхээр АНУ-д газрын тос олборлох өрмийн тоо цөөрсөн, Ирак, Ливид нөхцөл байдал тогтворгүй болсон тухай мэдээтэй холбоотойгоор түүхий эдийн үнэ нэмэгдсэн. АНУ-ын Эрчим хүчний яамны мэдээллээс үзэхэд тус улс дахь бензиний нөөц ихээхэн буурснаас газрын тосны бүтэээгдэхүүний эрэлт нэмэгдсэн аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)