Монголын хөлбөмбөгийн холбоог А.Ганбаатар удирдана

Монголын Хөлбөмбөгийн холбооныIV их хурал болж, тус холбооны ерөнхийлөгчөөр А.Ганбаатарыг сонгожээ. Хуралд 52 төлөөлөгч оролцож, 100 хувийн ирцтэй сонгуулиа зохион байгуулсан байна. А.Ганбаатар, Холбооны эв нэгдлийг бэхжүүлж, худал хэлж, бусдыг төөрөгдүүлэхгүй, хүний араар орж холбооны үйл ажиллагааны гол зарчмыг цалгардуулахгүй байх зарчмыг барьж ажиллана хэмээсэн. Харин түүний өрсөлдөгч“Худалдаа хөгжлийн банк”-ны захирал Б.Мэдрээ “Би1999 оноос хойш Монголын хөлбөмбөгийн холбоотой ямар нэг холбоогүй болсон. Харин одоо холбооны алдагдсан хөгжлийг нөхөхийн тулд бүх хүч чадлаа дайчлан ажиллах болно. Та бүхэн миний энэ сэтгэлийг үнэлж, дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. МХБХ-ны Ерөнхийлөгчийг сонгох санал хураалтад нийт 52 төлөөлөгч оролцож санал өгснөөс 51 нь хүчинтэй байж 29:22 гэсэн харьцаагаар А.Ганбаатар ялалт байгуулжээ. Тэрбээр “Арвис” клубээс нэр дэвшсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөхийн албан тушаалыг хашдаг юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)