Москвад 30 мянган хүн жагслаа

Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Б.Немцовын дурсгалыг хүндэтгэн Москва хотноо 30 мянга орчим хүн жагсчээ. Жагсагчид Оросын далбай болон “Би айхгүй байна”, “Суртал ухуулга хөнөөдөг” гэсэн бичиг барьсан байв. Б.Немцовыг баасан гаригийн орой Улаан талбайгаас холгүй буудан хөнөөсөн. Эрх баригчид энэ хэргийн талаар дорвитой мэдээлэл өгсөн хүнд гурван сая рублийн шагнал олгоно гэдгээ мэдэгдсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)