Украинд инфляцийн төвшин 272 хувьд хүрчээ

Украинд бодит инфляцийн төвшин жилд 272 хувь хүрсэн боловч тус улсын албан ёсны тоо баримтаар энэ үзүүлэлт ердөө 28.5 хувь хэмээн мэдээлжээ. Жон Хопкинсийн нэрэмжит АНУ-ын их сургуулийн профессор С. Ханке дээрх тооцоог хийсэн байна. Украины гадаад валютын нөөц 6.42 тэрбум ам.доллар болж буурснаас гадна Киев дэх эрх баригчдад нэмэлт валютын орлого олох эх сурвалж байхгүй болсон гэнэ. Энэхүү нөхцөл байдалд тус улсын эрх баригчид гривнагийн ханшийг барих боломж шавхагджээ. Өнгөрсөн оны эхээр нэг ам.доллар албан ёсны ханшаар найман гривна тэнцэж байсан бол одоо 27.2 болсноор тус улсын мөнгөн тэмдэгт 272 хувиар буурсан байна. Сүүлийн үед Украины мөнгөн тэмдэгтийн ханш сард 64.5 хувиар унаж буй нь жилийн дүнгээр 39 мянган хувь хүрэх үзүүлэлт юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)