Гүйцэтгэх захирлуудын сургалт элсэлтээ авч эхэллээ

 

"Эм Эл Си Трайнинг" ХХК-аас тогтмол зохион байгуулдаг Монголын компаниудын Гүйцэтгэх захирлууд, удирдах түвшний ажилтнуудад зориулсан "СЕО Коллеж" сургалт 2015 оны 3 сарын 12-нд эхлэн 15 хоногийн турш хичээллэнэ.

 

Олон улсын ЕМВА хөтөлбөрөөр хичээллэх "СЕО Коллеж"-ийн цогц сургалтанд Монголдоо танигдсан бизнесийн байгууллагуудын шилдэг удирдлага, Гүйцэтгэх захирлууд багшлахаас гадна УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Нээлттэй мэдлэг, боловсролын сангийн Удирдах зөвлөлийн дарга Д.Энхбат, MCS Группийн Дэд ерөнхийлөгч Л.Мягмаржав нар Зочин багшаар уригдан оролцож илтгэл тавина. Сургалтанд хамрагдах компанийн Гүйцэтгэх захирал, удирдах ажилтнууд "СЕО коллеж"-ийн сургалтын агуулгын дагуу бизнес аялалд оролцож "IT Zone" ХХК, "MCS Coca Cola" ХХК, "АПУ ХК"-ийн үйл ажиллагаатай нь танилцах боломжтой.

 

Дашрамд дурдахад тус коллежид суралцсанаар монголын компаниудын Гүйцэтгэх захирлуудыг эгнээндээ нэгтгэдэг "СЕО ассоциаци"-ийн гишүүнд элсч үйл ажиллагаанд нь оролцох, "СЕО коллеж"-ийн төгсөгчдөд зориулсан сургалтын дараах "СЕО update" хөтөлбөрт оролцох, бизнесийн харилцаа холбоогоо тэлэх, хоорондоо бизнесийн мэдээ, мэдээлэл хуваалцах, ирээдүйн харилцагч түншээ олж авах, бүтээгдэхүүнээ бусад компаниудын захирлуудад танилцуулах, "СЕО Коллеж"-ийн багш нараас тусгайлан зөвлөх үйлчилгээ авах, тэдэнтэй хамтарч ажиллах зэрэг өргөн боломж нээлттэй болох юм.

 


Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7010-1839, 7011-1839 утсаар авна уу.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)