Олимпын тасалбарыг энэ сард худалдаанд гаргана

“Рио-2016” зуны олимпын наадмын тасалбарыг энэ сард худалдаанд гаргахаар болжээ. Олимпыг зохион байгуулах хорооны мэдэгдсэнээр, тасалбарын70 хувийг Бразилийн иргэдэд үлдээх гэнэ. Харин тасалбар худалдан авах хүсэлтэй хүмүүс одооноос онлайнаар бүртгүүлэх боломжтой юм байна. Тасалбарын борлуулалтын эхний дүнг ирэх зургадугаар сард танилцуулах аж. “Рио-де-Жанейро-2016” зуны олимпын 31 дүгээр их наадам 2016 оны наймдугаар сарын 5-нд “Маркана” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд 7.5 сая тасалбарын ихэнхийг 27 буюу үүнээс доош ам.долларын үнэтэй байхаар тооцоолоод буй. Хамгийн хямд тасалбар нь 15 ам.доллар байх аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)