Н.Төгсцогт анхны тулаанаа хэнтэй хийх вэ

Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт энэ долоо хоногт анхны тоглолтоо хийхээр болжээ. АНУ-ыг зорьж, мэргэжлийн боксын холбоотой таван жилийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан тэрбээр боксын спортод 30 гаруй жилийн амьдралаа зориулсан дасгалжуулагч Жо Гуссений удирд-лагад бэлтгэлээ базааж байгаа юм. Н.Төгсцогт Лос-Анжелес хотын Ван Найс дүүрэгт орших “Ten Goose Box-ing Gym” клубт бэлтгэлээ базааж буй. Түүний өрсөлдөгчийн нэр хараахан тодорхой болоогүй байгаа аж. “King Tugsu” хэмээх рингийн нэртэй болсон түүний тулааныг тэсэн ядан хүлээсэн хүн олон байгаа юм.

 

Б.НОМУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)