М.Шумахерын хүү “Формула-4”-д уралдана
- 2015-03-04
- Спорт
- 0
Автомашины “Формула-1” уралдааны долоон удаагийн аварга М.Шумахерын 15 настай хүү Мик ирэх сард Нидерландын “Ван Амесфорт” багийн бүрэлдэхүүнд “Формула-4” төвшний тэмцээнд уралдахаар болсон тухай “Autosport” сэтгүүлд мэдээлжээ. Мик Шумахер хэвлэл, мэдээллийнхний анхаарлыг татахгүйн тулд ээжийнхээ Бетч овгоор уралддаг байсан бөгөөд картингийн “KF-Junior” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн аж. “Формула-4” тэмцээнд 15-22 насны тамирчид өрсөлддөг байна. Уулын цанаар гулгаж байгаад тархиндаа хүнд бэртэл авсан түүний аав одоогоор Швейцарь дахь гэртээ нөхөн сэргэлтийн эрчимт эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.
Б.СИЙЛЭН
Сэтгэгдэл (0)