Билл Гейтс тэрбумтны жагсаалтыг тэргүүллээ

 

Форбес сэтгүүл уламжлал ёсоороо тэрбумтнуудын жагсаалтаа шинэчилжээ. Энэ удаагийн жагсаалтыг Билл Гейттс тэргүүлсэн байна. “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч түүний хөрөнгийг Форбес сэтгүүлийнхэн 79 тэрбум ам.доллар хэмээн үнэлсэн бөгөөд тэрбээр сүүлийн 21 жилийн 16-д нь тус жагсаалтыг тэргүүлжээ. Анх 1975 онд түүний үүсгэн байгуулсан “Майкрософт”компанийн орлого нэмэгдэж, эзэмшдэг хувьцааных нь үнэлгээ тогтмол нэмэгдэж байв. Харин сүүлийн 15 жилийн хугацаанд тэрбээр хувьцаагаа худалдаж, компани дахь эзэмшлийнхээ хэмжээг бууруулсан байна. Билл Гейтс 2015 оны хоёрдугаар сар хүртэл нийт 12 сарын турш өөрт нь үлдсэн хувьцааны гуравны нэгийг бусдад шилжүүлжээ. Тухайлбал, 1.5 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцааг 2014 оны арваннэгдүгээр сард “Билл ба Мелинда Гейтс” буяны санд шилжүүлснээр бусдад хандивласан хөрөнгийн нь хэмжээ нийт 29.5 тэрбум ам.доллар болсон байна. Одоо тэрбээр ихэнх цагаа уг сангийн буяны ажилд зориулдаг. Дэлхийн эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал савлагааатай, тогтворгүй байснаас баячуудын нэг хэсгийн хөрөнгийн хэмжээ буурч, тус жагсаалтад чансаа нь буурсан. Гэсэн хэдий ч тэрбумтнуудын тоо 1826-д хүрч, нийт хөрөнгийн хэмжээ 7.05 их наяд ам.долларт хүрсэн бол өнгөрсөн онд тэд 6.4 их наядыг эзэмшдэг байж. 
 

Тэрбумтнуудын жагсаалтыг өнгөрсөн оныхтой харьцуулахад 290 хүнээр нэмэгдсэнээс 71 нь Хятадын иргэд аж. Түүнчлэн залуу тэрбумтнуудын тоо нэмэгдэж, 40-өөс доош насны 46 хүн жагсаалтад орсон байна. Форбес сэтгүүлээс түүнийг тэрбумтан хэмээн өнгөрсөн оны зургадугаар сар зарласан. Тэрбээр орлогынхоо дийлэнх хувийг “Nike” компаниас олдог. Учир нь, “Жордан” брэнд нь 2.25 тэрбум ам.доллараар үнэлснээр, 90 саяыг халаасласан юм. Үүнээс гадна 2013 NBA-ийн багуудын үнэлгээ огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор “Charlotte Hornets” үнэ цэнэ нэмэгдэж, түүний хөрөнгийн үнэлгээ өссөн байна. Гэхдээ тэрбумтнуудын эзэмшдэг хөрөнгийн дундаж хэмжээ 3.86 тэрбум болж, 2014 оныхоос 60 сая ам.доллараас буурчээ. Өнгөрсөн оны жагсаалтад байсан 138 хүн энэ удаа хасагджээ. Тухайлбал, Украины Ерөнхийлөгч П.Порошенко, дизайнер Майкл Корсоос гадна, Оросын зарим нэг баячууд энэ удаагийн жагсаалтад багтсангүй. Харин хөрөнгө мөнгөө хамгийн ихээр өсгөсөн хүнээр Уоррен Баффет тодорсон байна. Түүний хөрөнгө нэг жилийн дотор 14.5 тэрбум ам.доллараар нэмэгдсэн бол Хятадын тэрбумтан Жак Ма хөрөнгөө 12.7 тэрбумаар өсгөжээ. Билл Гейтс өнгөрсөн дөрвөн жилийн турш жагсаалтын хоёрдугаарт, Мексикийн тэргүүн баян Карлос Слим Хелугийн дараа эрэмбэлэгдэж байв. Тэрбээр өнгөрсөн оны гуравдугаар сард дэлхийн тэргүүн баяны цолоо эргүүлж авсан. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)