Б.Обама Кубад Элчин сайдын яамаа нээх төлөвлөгөөтэй байна

Барак Обама АНУ-ын Элчин сайдын яамыг Кубад ирэх сард нээх төлөвлөгөөтэй байгаа аж. Б.Обама Вашингтонд хийсэн мэдэгдэлдээ“Бид ирэх сарын 10-11-нд Панамд болох Америкийн улс орнуудын уулзалтаас өмнө Кубад Элчин сайдын яамаа нээх боломжтой гэж бодож байна. Манай хоёр орны харилцаа хэвийн үргэлжлэхийн тулд зохион байгуулах ажил их байна” гэжээ.Вашингтон, Гаванагийн төлөөлөгчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд уулзсан ба энэ үеэс хоёр улсын харилцаанд “дулаарлын үе” эхэллээ гэж ажиглагчид үзэж байна. Мөн 50 жилийн өмнө Кубын эсрэг тавьсан хориг үр дүнд хүрээгүй болохыг Цагаан ордон хүлээн зөвшөөрсөн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)