Майкл Жордан тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ

Алдарт Форбес сэтгүүлээс дэлхийн тэрбумтнүүдын жагсаалтыг гаргасан байна. Энэ жил Майкрософт компаний үүсгэн байгуулагч Бил Гэйтс нийт 79.2 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр жагсаалтыг тэргүүлжээ. Мөн сагсанбөмбөгийн домогт тамирчин Майкл Жордан тэрбумтнуудын эгнээнд нэгдсэн байна.

 

Жил бүр Америкийн  Форбес сэтгүүлээс гаргадаг  дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг энэ жил Майкрософт компаний үүсгэн байгуулагч Билл Гэйтс тэргүүлсэн бол фэйсбүүкийг үндэслэгч Марк Зукербэрг топ 20-луу орж , харин домогт сагсанбөмбөмбөгч Майкл Жордан анх удаагаа тэрбумтнуудын клубт нэгдэж байна. Билл Гэйтсийн нийт хөрөнгө өнгөрсөн жилийн эхээр 76 тэрбум ам доллар гэгдэж байсан бол энэ дүн нь одоо 79.2 тэрбум болж өссөн байна. Ийнхүү Билл Гэйтс сүүлийн 21 жил 16 дахь удаагаа тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлж байна.

 

Харин жагсаалтын 2-р байранд Мексикийн бизнесмэн харилцаа холбооны Америко Мувил компаний эзэмшигч Карлос Слим Хелу 77.1 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр орсон бол  72.7 тэрбум долларын хөрөнгөтэй Америк бизнесмэн Уаррен Баффет 3-т оржээ. Баффетийн хөрөнгө өнгөрсөн жилийнхээс 14.5 тэрбумаар өссөн байна.Өөрөөр хэлбэл Berkshire Hathaway-ыг эзэмшигч Америк эр өнгөрсөн жил бусад тэр бумтнуудаас хамгийн их ашиг олсон хүнээр тодорсон бөгөөд тэрээр өнгөрсөн оны 7-р сард 2.8 тэрбум долларыг буяны үйлст зориулжээ.

 

 Испаний хувцасны Индитэкс СА-ын үүсэн байгуулагч Амансио Ортега нийт 64.5 тэрбумын хөрөнгөтэй гэнэ. Тэрээр Зара брэндийг эзэмшдэг бөгөөд жагсаалтын 4-т бичигдсэн бол түүний дараа Орэйкл корпорацийн захирал Ларри Эллисөн 54.3 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр 5-д бичигджээ.

 

Харин өнгөрсөн жил хамгийн ашиг орлого багатай ажилласан тэрбумтнаар Алико Данготэ тодорлоо.Африкийн анхны тэрбумтан болох Нигерийн бизнесмэн Данготэ өнгөрсөн жил 14.7 тэрбум долларын хөрөнгөтэй байсан бол энэ мөнгөн дүн нь 10.3 тэрбум болон буурчээ.

 

 Өнгөрсөн жил Форбес сэтгүүлийн жагсаалтанд нийт 1645 тэрбүмтан багтсан бол энэ жил 1826 болон нэмэгджээ. Эдгээрээс 197 нь эмэгтэй. Эмэгтэйчүүдээс хамгийн эхэнд 7.5 тэрбум долларын хөрөнгөтэй Кристи Уаолтон бичигдсэн байна.

 

Харин фэйсбүүкийг үндэслэгч Зукербэрг өнгөрсөн жил 21т байсан бөгөөд  энэ жил топ 20-луу орж 16-д бичигдсэн бол Америкийн домогт сагсанбөмбөгч Майкл Жордан дэлхийн 1741 дэх тэрбумтнаар тодорсон байна. 52 настай Жордан НБА-ийн Шарлотт Хорнетс багийн эзэн.Түүний багийг өнгөрсөн жил 410 сая доллараар үнэлж байсан бол энэ жил 725 сая болж өсчээ. Мөн Жордан Найк компанитай хийсэн Эйр Жордан пүүзний гэрээ нь түүний орлоыг эх үүсвэр гэж хэлж болно. Жордан өнгөрсөн жил гэхэд л Найкаас 90 сая долларыг авчээ,

 

Дэлхийн улсуудаас Америкаас хамгийн их буюу 536. Хятадаас 213. Германаас 103. Энэтхэгээс 90 тэрбумтан Форбесийн жагсаалтанд багтлаа. Харин манай хойд хөршөөс өнгөрсөн жил 111 тэрбумтан байсан бол энэ тоо 88 болон буурсан байна.

 

Эх сурвалж: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)